
Энэ хэрэгт манай гадаад харилцааны яамныхан хийгээд ХЭҮК-оос ихэд анхаарлаа хандуулж байгаа. Улмаар ХЭҮК-оос шарилыг бүтнээр нь авчрахад туслахаа амласан бол тухайн хэрэг дээр ажиллах Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг Малайзад ажиллахаар болсон талаар бид мэдээлж байсан. Түүнчлэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд эдгээр асуудлыг анхааралдаа авч ажиллах хүсэлт бүхий захидлыг Малайз Улсын Гадаад хэргийн сайдад илгээхээр болсон юм. Тэгвэл талийгаачийн ахтай хамт Малайз явах ХЗЯ-ны ажилтан мөнгөгүй гээд гурав хоносон талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)