энэ хочр нэг нутгийнх. адилхан ман-ын бага гишүүн одоо москвад ажилладаг сурагтай
“Хадгаламж банкны 14 тэрбумын буруутан” гэгддэг Ц.Чимэдцэрэнг суллагдсанаас хойш бусадтай мөрийтэй тоглоом тоглож байхдаа баригдсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл тэрбээр “Би Ж.Мягмаржаргал, Пан Азийн аварга Д.Лхагва, Б.Батболд нартай баригдаагүй. Хамт тоглоогүй. Энэ бол ташаа мэдээлэл. Хэд хоногийн өмнө Хан-Уул дүүрэгт нэг залуугаас утас авах гээд очтол цагдаа нар камерийн бичлэг хийгээд сүржин зүйл болсон. Тэр хавьд хүмүүс тоглох гэж байсан юм уу даа. Яг үнэндээ тоглох мөнгө төгрөгийн боломж ч алга. Тэгэхдээ боломжтой бол тоглоно гэсэн үг биш” гэжээ.Тэрбээр шоронгоос суллагдаад намынхаа хэнтэй ч уулзаагүй бөгөөд түүнийг ч уулзъя гэсэн хүн байхгүй байсан аж. Тиймээс Ц.Чимэдцэрэн намын гишүүддээ ихэд гомдолтой байгаа гэнэ. Харин МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийг тэрбээр жинхэнэ эр хүн хэмээн онцолжээ. Мөн Даян аварга Г.Өсөхбаяр болон Монгол банкны тэргүүн, дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан түүнийг эргэж байсан гэнэ.
Түүнчлэн тэрбээр хамгийн хүн чанаргүй хүнээр МАН-ын бага хурлын гишүүн Г.Цэрэнпүрэвийг нэрлэлээ. Учир нь Г.Цэрэнпүрэв Ц.Чимэдцэрэнг шоронд орсоных нь дараа "Чимэдцэрэн хулгайчийн дүүг ажлаас нь халаагүй байгаа юм уу" гэсэн аж. Уг нь Г.Цэрэнпүрэв нь Ц.Чимэдцэрэнтэй нэг нутгийнх төдийгүй сайн найзууд байсан гэлцдэг.
Харин өдгөө тэрбээр Москвад ажиллаж байгаа сурагтай.
24tsag.mn



















































Сэтгэгдэл (11)