
Судалгаагаар тус аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн тоо урьд оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа боловч Улаанбаатар-Сайншанд чиглэлийн авто зам ашиглалтанд орсноор Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 50.8 хувиар буюу 24 хэргээр өссөн бол нийт гэмт хэргийн 40.8 хувийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон хүчин, танхайн хэрэг байгаа болох нь тогтоогджээ.
Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа хэргийн талаар болон шалтгаан нөхцлийг судалсан тухай судалгааны дүнгийн талаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргад танилцуулга хүргүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/