
Зам тээврийн сайд А.Гансүх иргэн Л.Даваапилтэй цахим хуудсаар ширүүхэн маргаан өнрүүлсэнтэй холбоотойгоор хуулийн байгууллагад хандсан билээ. Л.Даваапил нь сайдад хандан “Самсунг” корпорацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чин хол байна” гэх мэтчилэн жиргэсэн юм. Хариун нь А.Гансүх сайд ямар нэгэн луйвар хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Улмаар энэ асуудлаар өөрийгөө шалгуулахаар АТГ-т хандсан юм.
Тэгвэл АТГ-аас хариу албан тоот сайдад ирүүлжээ. АТГ-ын албан тоотод БНСУ-ын Самсунг компанитай “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа А.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй, хөрөнгө мөнгө завшсан гэж үзэх үндэслэл байхгүй” гэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)