Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Миний хүү өөд болоход эхнэр нь жирэмсэн байсан”

2013-12-17
0
ЖИРГЭХ
Өглөөхөн үрээ үнсэж, эхнэрээ хайрын харцаар шагнаад, гарынх нь цайг ууж, дүрэмт хувцасаа өмсөн, үүрэгт ажилдаа яаран гарсан цагдаагийн залуухан алба хаагч үдэш нь гэртээ эргэн ирсэнгүй, маргааш, бас нөгөөдөр ч тэр.. хэзээ ч эргэн ирэхгүйгээр эх дэлхийгээс оджээ...
    Өглөөхөн үрээ үнсэж, эхнэрээ хайрын харцаар шагнаад, гарынх нь цайг ууж, дүрэмт хувцасаа өмсөн, үүрэгт ажилдаа яаран гарсан цагдаагийн залуухан алба хаагч үдэш нь гэртээ эргэн ирсэнгүй, маргааш, бас нөгөөдөр ч тэр.. хэзээ ч эргэн ирэхгүйгээр эх дэлхийгээс оджээ...

Энэ бол тангараг өргөсөн албандаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтний халуун мөрөөр ороод, буруу санаатны хүйтэн зэвсэгт өртсөн, эсвэл иргэдийн амар амгаланг сахиулахаар цаг хугацаатай өрсөн давхиж яваад авто осолд орсон, амьдралыхаа эцсийн мөчийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн алба хаагчид.
Тэгвэл өчигдөр цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан анд нөхөр, ах, эгч, аав, ээжээ эргэн дурслаа.
IMG_4399
Цагдаагийн байгууллагын түүхэнд  ажил үүрэгтэй үнэнчээр зүтгэж яваад амь насаа алдсан 56 алба хаагч байдаг юм. Тэдний хамгийн отгон нь өнгөрсөн жил  Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зэвсэглэсэн этгээдийн гарт амиа алдсан Б.Төмөрчөдөр аж. Тэрбээр энэ жил 23 нас хүрэх байлаа.

Энэ олон алба хаагчийн цаана цээжиндээ насан туршийн гашуун гуниг тээсэн аав, хүүгээ цагдаа болгосныхоо төлөөх харамслын нулимс нь хатаагүй байгаа ээж, халгиж бялхсан аз жаргал нь харанхуйд царцчихсан гэргий, аавынхаа хүслийг гүйцээж цагдаад зүтгэнэ дээ гэж гараа тас атган зогсох гуниг шингэсэн нүдтэй үрсүүд гээд тоочоод байвал барагдахгүй.

indexИнгээд арга хэмжээний талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. “Анх 2003 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын “Хүндэтгэлийн өдөр бий болгох тухай” 505, 2008 онд “Цагдаа, дотоодын цэргийн гавъяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх ажлын чиглэл батлах тухай” 628 дугаар тушаалуудын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар уламжлал болон тогтсон.
Энэ удаад хүндэтгэлийн өдөрлөгийг “Бид матрахгүй” нэрийн дор Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллага, нэгжүүдийн алба хаагчдыг хамруулан, алба хаагчдын ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүллээ” гэв.
 IMG_4395
Дашрамд хэлэхэд, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт нь ажилласан жилээс нь хамааран 5-10 сая төгрөгний тэтгэмж олгодог байна. Тэгвэл  Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга шинэ он гарахтай зэрэгцэн хэрэгжиж эхлэх юм. Уг хуулинд албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдад үзүүлэх нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлж,  үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно гэж хуульчилжээ.
IMG_4383
Н.Дашдэлэм: Хүү маань цэл залуугаараа хорвоог орхиход эхнэр нь жирэмсэн байлаа

-Түмнийхээ төлөө зүтгэж, ариун шударгаа ажиллаж яваад амиа алдсан алба хаагчдыг өнөөдөр дурсаж байна. Таны хувьд энд хэнийгээ дурсахаар ирсэн бэ?

-Миний хүү Замын цагдаагийн төрийн хамгаалалтанд ажилладаг байлаа. Ингээд 1998 онд 25 насандаа өөд болсон. Хэрэв амьд сэрүүн байсан бол өнөөдөр 41 настай байх байлаа. Хүүг маань өөд болоход том охин нь 4 настай, эхнэр нь хоёр дахь хүүхдээ тээж байсан. Одоо том охин нь 19, бага охин нь 15 нас хүрч байна.

-Тэгэхээр та ганц охинтой. Хүүгийн чин хүүхдүүд бас охин юм уу?
-Эгч нь нэг охин, хүүтэй байсан. Ганц хүү маань өөд болсон. Хүүгийн маань хүүхдүүд ч охидууд.

-Таны хань, хүүгийн чинь аав ямар ажил хийдэг хүн бэ?
-Хань маань өөд болоод зургаан жил боллоо. Амьд сэрүүн байхдаа хүүдээ зориулж дурсгалын хөшөө босгоно гэж их ч явсан даа. Замын цагдаатай олон жил хамтран ажилласан. Өвгөнөө өнгөрсөнөөс хойш би эдгээр ажлуудыг нь зогсоочихоод л байж байна.

-Албаа гүйцэтгэж яваад амиа алдсан болохоор цагдаагийн байгууллагаас, төрөөс ямар нэг урамшуулал тэтгэлэг өгдөг байх?
-1998 онд миний хүүг өнгөрөхөд гурван сарын цалинг нь өгч байсан санагдаж байна. Түүнээс хойш иймэрхүү арга хэмжээний үеэр л уулздаг. Найз нөхдөөс нь бол их ирнэ. Баянгол дүүргийн замын цагдаад хамт ажиллаж байсан Амаржаргал дэслэгч, хамгаалалтын албаныхан бүгд бидэнтэй холбоотой байдаг. Хүүгийн маань том охиныг англи хэлний сургалттай сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй сургаж өгч байсан. Найман жил охин маань тус сургуульд хөнгөлөлттэй сурдаг.

-Бага охин нь хаана сурдаг вэ?
-Анагаахын лицейд сурдаг.

-Таны хүүгээс ялгаагүй залуу цагдаа нартаа хандаж юу захиж хэлмээр байна?
-Эх орныхоо төлөө зүтгэнэ гэсэн тангараг өргөсөн учир ямар ч бэрхшээлийг давж туулна. Тиймээс үүргээ гүйцэтгэж байгаа залуус маань хүнлэг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй.


Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • нэр (202.5.196.254)
    Эмэгтэй хүн хүний нутагт очиж тэндээ үлддэг, эр хүн эхнэрээ аваад овог аймагтаа эргэж ирдэгээс л удам залгах үр гэдэг нэршил гарсан шүү дээ.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.169.54.89)
    Хөөрхий дөө энэ эмээ. Хүү нь бурханы оронд байгаа байх
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.2.61)
    Fuck you undrah uhaan muut
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • Удам тасалсан Ундрах сэтгvvлчид (182.160.2.61)
    Охин байхаар удам нь тасарч хvv байхаар удам нь залгана гэнэvv? Тэнэг сэтгvvлч тэнэг асуулт
    2013 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.169.54.89)
    good
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (117.111.7.253)
    Harin yu asuuchvaa ene setguulch
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • хөлдүү (183.81.169.22)
    Удам залгах хүүгүй юм аа даа ч гэх шиг мөн тавлаж байнаа. ийм элий балай юмнууд сэтгүүлч хийж нийгэмд хоол олж идэх гэж явах юм даа.
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (202.55.70.79)
    Turuus uramshuulal olgodog u gedeg ug arai buruu bhaa. Hani ijil ur huuhdee aldsan gej uramshuulal bish tetgemj l olgoh.
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • zochin (69.171.163.209)
    teheg asuult-udam zalgah huugui ymaa daa?Ohin teruuleheer hun bish ymuu?Iim setguulch baih gej.Huu ch bai ohin ch bai hunii udam bish ym be?
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 24 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 27 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 5 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 45 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 46 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 50 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 53 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 54 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 41 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 1 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 4 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК