
Нийслэлийн хэмжээнд 17, Баян-Өлгий, Өмнөговь аймагт тус бүр нэг архины үйлдвэрийг шалгажээ. Үүнээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан “Морьтон Монгол”,“Дөрвөн луу”, Хөвсгөл аймгийн“Сант жаргалан”зэрэг ХХК-ийн гурван архины үйлдвэр болон “Морьтон Монгол хурд”ХХК-ийн спиртийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг энэ оны Засгийн газрын 395 дугаар тогтоолоор цуцалжээ. Шалгалтад хамрагдсан нийт 19 үйлдвэрийн 15 нь буюу 78.9 хувь нь бага эрсдэлтэй, дөрөв нь буюу 21.05 хувь нь дунд эрсдэлтэй байсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/