
СХД-ийн 28-р хорооны иргэн 44 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ таван ханатай гэртэйгээ хамт шатаж нас барсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Согтуурсан үедээ гэртээ цахилгаан хэрэгслээ залгаж галд өртөх хийгээд ахуйн нөхцлийн осол аваар ихээр гарч байгааг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мөн СБД-ийн 11-р хорооны 554-р худгийн хажууд иргэн 45 настай эрэгтэй Н нь согтуурсан үедээ Ховд аймгийн харьяат иргэн 33 настай эрэгтэй Э-тэй маргалдаж Э-ын цээж болон ар нуруунд хүйтэн мэсээр гэмтээж танхайрсан байна. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/