
Сэтгэцийн өвчний улмаас эрхзүйн чадамгүйд тооцогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг худалдсан Д.Мөнхсайхан нарын зургаан хүнийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 11.30 цагаас шүүнэ. Тэд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэхээс гадна насанд хүрээгүй хүүхдийг давтан хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн юм. Тиймээс тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.1, 113.2.2, 113.2.5, 113.2.6, 126.2.3, 126.2.4-т зааснаар буруутган шүүхээр болжээ. Хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Д.Очмандах, М.Нармандах, улсын яллагчаар П.Халиун, өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Д.Гантөмөр, А.Ганбат, А.Гантуяа, Б.Тэнгис, Д.Энхтунгалаг, С.Батжаргал, С.Дондов нар оролцоно.
Д.Ундрах /24tsag.mn/