
БЗД-ийн 4-р хорооны иргэн 22 настай эрэгтэй М нь гэртээ хөлдүү мах эвдэж байгаад өөрийн хэвлийн тус газраа хүйтэн мэсээр гэмтээж Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Эл хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Ер нь энэ мэт ахуйн үйлдэлтэй гэмт хэрэг, амиа хорлолт их байгаа цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тиймээс иргэд ахуйн нөхцөлд осолдож гэмтэх, бие махбодио гэмтээхээс сэрэмжлэх нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/