СБД-ийн 22-р хороо, тахилтын автобусны эцсийн буудал дээр дээрэмдүүлсэн хүн байна гэсэн дуудлагаар очиж шалгахад СХД-ийн 22-р хороонд оршин суух иргэн М-ийн гар утсыг СХД-ийн нэгдүгээр хороонд оршин суух 19 настай Б гэгч нь бусадтай бүлэглэн дээрэмджээ.Мөн БГД-ийн тавдугаар хороо 96-р сургуулийн дэргэд хамт сурч байгаад шилжсэн хүүхэд миний гар утсыг булаагаад зугтаалаа гэсэн мэдээллийн дагуу шалгахад БГД-ийн зургаадугаар хороонд оршин суух 8А ангийн сурагч найман настай Т-ийн гар утсыг нь ХУД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 15 настай эрэгтэй А гэгч нь бусадтай бүлэглэн булаасныг шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































