
БЗД-ийн 27-р хороо 102-р сургуулийн дэргэд цүнхээ булаалгалаа гэсэн мэдээллээр очиж шалгахад БЗД-ийн 19-р хороонд оршин суух иргэн Ц-ийн цүнхтэй бичиг баримт, эд зүйлийг булаасан байна. Хэргийг БЗД-ийн 21-р хороонд оршин суух 19 настай эрэгтэй М гэгч нь үйлдсэнийг илрүүлж БЗД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Ер нь сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ эд зүйлийг дээрэмдэх, улмаар булааж зугтаах хэргүүд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)