
БГД-ийн 11-р хороо МҮДС-ийн дэргэдээс согтуу хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэсэн мэдээллээр шалгахад ЧД-ийн долдугаар хороонд оршин суух 45 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ дулааны худагт унаж гэмтсэнийг шалгаж байна. Мөн СБД-ийн гуравдугаар хороонд цонхоор хүүхэд унасан байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух тавдугаар ангийн сурагч эрэгтэй М гэгч нь цонхноос унаж, одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/