
Гаалийн Ерөнхий газраас ээлжит шалгалтаа явууллаа. Тус шалгалтаар төрийн болон хамтарсан үндэсний компани болох “Оюутолгой”, “МИАТ”, “УБТЗ”, “Монголросцветмет” зэрэг аж ахуй нэгжээс их хэмжээний гаалийн зөрчлийг илрүүлсэн байна. Тиймээс хууль журмын хүрээнд улсын төсөвт орлого төвлөрүүл хэмээн уг аж ахуйн нэгжүүдэд гаалийн байцаагчийн акт тавьжээ. Үүний хариуд дээрх аж ахуйн нэгжүүд байцаагч нарыг хууль, журам буруу хэрэглэж татварын акт тавьсан хэмээн шүүхэд хандаад байгаа аж. Харин энэ талаар Гаалийн Ерөнхий газрынхан шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэний дараа бүх мэдээллийг өгнө гэсэн байр суурьтай байна.
Т.Энхэлээ