
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч түдгэлзүүлсэн талаар өчигдөр НПГ-аас мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийг дөнгөж АТГ-аас няцаалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон.Мөн МҮХАҮТ-ын нэр дээр байдаг газраас 5000 мкв талбай бүхий газрыг "Дэлхийн худалдааны төв" ТББ-д шилжүүлэн өгч, их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын өмчийг үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан байна. Улмаар Прокурорын ерөнхий газарт хэргийг хянуулахаар шилжүүлсэн боловч УПЕГ-аас хэргийг хянан үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Энэ талаар дөнгөж сая АТГ-аас мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)