
Иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар өнгөрсөн 11-р сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ шалгуулахаар өргөдөл өгсөн. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг багцын мөнгөө дур мэдэн зарцуулсан гэх үндэслэлээр шалгуулахыг хүссэн юм. Түүнийг “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293,1 сая төгрөг, “Нүүдлийн зурган
өгүүлэмж” байгууллагатай хамтран “Бумбардай” хүүхдэд зориулсан комикс
цуврал ном бүтээхэд 255,6 сая төгрөг шилжүүлэх эрхийг Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Санхүү, хөрөнгө оруулалт,
үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт ямар нэг гэрээ, хэлцэлгүйгээр олгосон гэж буруутгасан.
Тэгвэл АТГ-аас энэ өргөдлийг хүлээн авч, шалгасан ч "эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн" гэсэн тайлбар өглөө. Учир нь Ерөнхий сайд дээрх мөнгийг зарцуулахдаа ямар нэг хууль зөрчөөгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм байна.