Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд амьдардаг Б.Түвшинтөгс нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч М.Болормааг 18 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатайгаар амь насыг нь хохироосон байна.Уг хэрэгт аймгийн прокурор А.Аварзэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сум дундын шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүхээс Б.Түвшинтөгсөд дээрхи зүйл ангиар 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр энэ сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































