
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар нарт холбогдох хэргийг дахин сэргээсэн талаар бид мэдээлсэн. Тиймээс түүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байсан юм. Тэгвэл АТГ-аас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлжээ.
Хэргийг сануулбал, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар нь "Өсөх зоос" ХХК-д Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтыг тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар шалгагдааад байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/