
"Тэнгис" кинотеатрын хажууд баригдаж байгаа "Макс" группын барилгаас төмөр унаж, хүний амь нас эрсдээд байгаа. Тэгвэл осол гарсны дараахан уг барилгаас олон хятад ажилчид гарч зугтаасан талаар эх сурвалж мэдээллээ. Хүн нас барсны дараа микро автобус ирж, хятад ажилчдыг авч явсан байна. Одоогоор хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (4)