
-Ерөнхий прокурорын нэрийг барьж залилан хийсэн хэрэг гарсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Баянгол дүүргийн харъяат Хийморьсүрэн овогтой Золбоо гэгч эмэгтэй Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын нэрийг барьж залилан хийсэн хэрэг гарсан. Тэрээр өөрийгөө “Увс аймгийн Зүүнговь сумын иргэн, Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын дүү” хэмээн танилцуулж, төрийн алба болон бусад ямар ч газар, ажилд саадгүй зуучилна гэж залилсан байгаа юм.
-Нийт хэчнээн иргэнийг залилсан юм бол?
-Иргэн Д.Цагаанхүүгээс таван сая төгрөг, М.Баянжаргалаас 6000 ам доллар бэлнээр авсан байна. Түүнд мөнгөө өгсөн дээрх хоёр хүн хэсэг хугацааны дараа залилуулсан болохоо мэдэж мөнгөө нэхэхэд тэрээр “Буух эзэн, буцах хаягтай бүү санаа зов гэж байснаа сүүлд нь “Би хоёр сартай жирэмсэн. Та нар мөнгө нэхэж дарамтлаад байхаар миний хүүхэд зулбах гээд байна дахин бүү ярь” гэж хэлээд утсаа авахаа больсон гэсэн.
-Залилан хийсэн этгээдийг саатуулсан юм уу?
-Одоогоор Х.Золбоо гэгчид хэчнээн хүн залилуулсан нь тодорхойгүй байна. Харин түүний үйлдэлд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрвээ түүнд залилан мэхлүүлж, хохирсон иргэд ахлах мөрдөн байцаагч Б.Ононтой 93044892 дугаарын утсаар холбоо барьж гомдол хүсэлтээ гаргахыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)