
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн зүүн урд дулааны шугамын худагт гал гарч байна гэсэн дуудлагыг 22:01 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 47 дугаар байранд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 23:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 5х6 метрийн хэмжээтэй барааны агуулахын дээвэр, хананы хэсэг, хураалттай бараа шатаж байсныг 00:40 цаг ажиллан унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/