
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд машин шатаж байна гэсэн дуудлагыг 01:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад "Сонота-2" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, "Цайз-2" Да Хүрээд машин засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 05:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг 10х26 метрийн хэмжээтэй авто гараашийн дээврийн хэсэг шатаж гал дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг шуурхай ажиллан гал түймрийг унтраасан байна.
Уг галд эзэн нь тодорхойгүй "Ниссан" загварын суудлын автомашиний бүхээгний хэсэг хайрагдан шатсан байсан.
Д.Ундрах /24tsag.mn/