
Иргэд эрсдэлээс сэргийлж даатгалд хамрагддаг. Тэгвэл насаараа ажил
хөдөлмөр эрхэлж, түүнээсээ болоод өвчин туслаа гэж бодоход тухайн иргэнд
эрүүл мэндийн даатгалын сангаас юу авах вэ гэдэг нь тодорхой биш байгаа
юм. Одоогоор амбулаториор эмчлүүлэгсэд 36 мянган төгрөгөөр үнэгүй үзлэг
шинжилгээнд хамрагдаж, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нэг хүн 240 мянган
төгрөгийн хөнгөлөлт эдэлж байна. Энэ мөнгийг ЭМД-ийн сангаас
эмнэлэгүүдэд хуваарилдаг. Мөн 3 жил даатгал төлөөд нэг ч удаа эмнэлэгт
үзүүлээгүй бол 80 мянган төгрөгний үзлэгт үнэгүй хамрагдах эрхтэй.
Үүнээс өөр эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдлэх боломж бага байгаа
юм. Тиймээс нэг иргэн ажил хийх хугацаандаа төлсөн мөнгөндөө дүйцэхүйц
эмчилгээ авч чадахгүй байгаа гэж хэлж болно.