
Улаанбаатар хот дахь Америкийн соёл, мэдээллийн төв үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиож байна. Ойн баярын хүрээнд “Надад мөрөөдөл бий” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг 7-12-р ангийн сурагчдын дунд зохион явуулахаар боллоо. Оролцохыг хүсэгчид энэ сарын 17-ны дотор ub_americancorner@yahoo.com цахим хаягруу материалаа ирүүлэх бөгөөд англи хэл дээр хоёр хуудсаас хэтрэхгүй бичсэн байх ёстой. Шилдэг 15 оролцогчийг шалгаруулан олон нийтийн вэб сайтад зарлах юм байна. Шилдэг оролцогчдод тусгай бэлэгтэй.
Хаяг: Улаанбаатар хотын Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын санд “Америкийн соёл, мэдээллийн төв”
Мэдээлэл: 7011-5703