
Өнөөдөр буюу 1-р сарын 11-ний өдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай 32 нас хүрч байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ны үймээнтэй холбогдуулан түүнийг 2008 оны долдугаар сарын 7-ны өдөр цагдан хорьсон юм. Тэрбээр хоригдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал эрс муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар суллагджээ. Үүнийхээ дараа Ардчилсан Намд элссэн бөгөөд тус намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн. 2012 оны 9 сараас Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар томилогдон ажиллаж байна. Хорин хэдхэн наснаасаа эхлээд л шударга бус бүхнийг эсэргүүцэж тэмцэж ирсэн түүний ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсч нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн халуун мэнд дэвшүүлье.
Сэтгэгдэл (4)