
АН-ын дэргэдэх Монголын ардчилсан залуучуудын холбооны их чуулган болж байна. Чуулганаар энэ онд хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон, шинэ ерөнхийлөгчөө сонгох юм. Уг чуулганд хот хөдөөгийн 160 гаруй төлөөлөгч оролцож байна. АЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд тухайн гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болно. Тиймээс ч намын гишүүн залуус багагүй өрсөлдөж байгаа ажээ. Тус холбооны даргаар УИХ-ын гишүүн Б.Болор ажилладаг бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй юм байна.