Аймаг, нийслэлийн Засаг дарга нар гурван өдөр номын дуу сонссон билээ. Өнөөдөр Засгийн Газрын сайд нар Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээнд шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд аймгуудын дарга нар ямар үүрэгтэй байхыг тусгажээ. Гэрээ байгуулсаны дараа тэдэнд хэрэгжүүлэх ажлын үүрэг, чиглэл өгсөн байна.





