
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэнгийн гүүрээс цааш 8 км орчим автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 20:37 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагчдыг 1 автомашинтайгаар гаргахад Дорнод аймгаас Улаанбаатар хот руу тээвэр хийж байсан “Daewoo” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашины араас “Grand mark-II” загварын суудлын автомашин мөргөж чиргүүлийн доогуур нь орж 40 настай, эрэгтэй, 9 настай, эрэгтэй нар хавчуулагдан нас барсан байсныг цогцосыг гарган Эрүүл мэндийн эмч нарт хүлээлгэж өгсөн. Мөн 54 настай, эрэгтэй, 35 настай, эрэгтэй, 1 настай, эмэгтэй нар хүнд бэртсэн тул Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Яаралтай түргэн тусламжийн эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн бэртсэн иргэдийг нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)