
Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн иргэн хуучнаар “Далай ээж” хүнсний захаас “Мах импекс”-ийн “Нийслэл” хиамыг худалдан авахад дотроос нь ногоон өнгөтэй сонин зүйл гарч ирсэнийг тухайн худалдаж авсан иргэн цахим хуудсаар олон нийтэд цацсан. Тэгвэл байгууллагын нэр хүндэд халдлаа хэмээн “Мах импекс” -ийнхэн түүнийг шүүхэд өгсөн юм.
Харин шүүх хурлын тов хараахан гараагүй байсан ч өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 08.00 цагт эхэлсэн талаарх мэдээллийг эх сурвалж өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/