
Өнгөрсөн баасан гарагт Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 4-5 кг алт гаргахыг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллагынхан таслан зогсоожээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. Өнгөрсөн онд мөн Замын Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд 18 кг алт нуун улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг Замын-Үүдийн хилийн боомтынхон болоод эрүүгийн цагдаа нар илрүүлсэн. Тэгвэл хэргийг харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шилжүүлээд байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/