зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лхагва: Горьдлогын харц дагуулсан улстөрчдөөс ичдэг

2014-1-14
0
ЖИРГЭХ
Нүрзэдийн Лхагваа хэмээх эрхэм бий. Энэ хүн Монголын боловсролын салбарыг монгол руу “ орчуулахад” ихээхэн үүрэг гүйцэтгэсэн сэхээтэн.
IMG_2124    Нүрзэдийн Лхагваа хэмээх эрхэм бий. Энэ хүн Монголын боловсролын салбарыг монгол руу “ орчуулахад” ихээхэн үүрэг гүйцэтгэсэн сэхээтэн. Өөрөөр хэлбэл, Лхагваа багш орос сургалтаас татгалзаж,  монгол хүүхдийн оюун ухааныг  монголчилж чадсан гэсэн үг. Тэрээр 24 жилийн өмнө “ Монгени” цогцолборыг үүсгэн байгуулснаар монгол авьяастнуудыг “ төрүүлж” чадсан билээ. Ингээд “ Монгени” сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, профессор Н.Лхагваатай ярилцлаа.

Ядуу хүний сэтгэлгээ ядуу л байдаг

-    Сүүлийн үед иргэд боловсролын талаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Ихэнх хэсэг нь боловсрол хэрэгтэй гэж байхад зарим нь муу боловсрол хэрэггүй. Ийм боловрол авснаас амьдрах ухааныг илүүд үзэж  байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-    Боловсрол гэдэг нь хүнд 2 төрлийн боловсрол байгаад байх шиг байгаа юм нэг нь бидний хэлж сурсан боловсрол  тухайлбал гадаад хэл , нийгмийн тухай мэдлэг, нөгөө нь  хүн байх боловсрол энэ бол хамгийн чухал юм . Өнгөрсөн он жилүүдэд Монгол Улс эдийн засгаа хөгжүүлж, малаа өсгөх, уул уурхайн асуудлыг илүүд үзснээс биш, боловсролын асуудлыг ерөнхийд нь орхигдуулсан юм. Их хэмжээний мөнгө босгож чадах юм бол ард түмний амьдрал, боловсрол  сайжирна гэсэн ойлголт олон жил явсан. Хүнээ хөгжүүлж байж улс эх орон хөгжинө гэсэн энгийн ойлголтыг хожуу авсан. Тиймээс өнөөг хүртэл боловсролын салбар дорвитой үр дүнд хүрээгүй л байна.  Нөгөөтэйгүүр  дөрвөн жилд нэг удаа сонгууль болж аль нэг нам ялалт байгуулдаг. Ялсан нам нь Засгийн газраа байгуулж сайд нараа томилдог. Томилогдсон сайд нар нь дур дураараа  өөрийн гэсэн бодлого дэвшүүлдэг нь салбарын залгамж халаа алдагдаж систем өөрөө доголдож  монгол хүнд зориулсан бодлого ор сураггүй болсон.

-    Таны бодлоор төрийн залгамж халаа алдагдаж боловсрол ч гэсэн “унасан” гэсэн үг үү?

-    Ерөөсөө л тийм. Нэг ёсондоо төрийн хар хайрцагны бодлого алдагдаж залгамж халаа гэдэг зүйл алга болчихсон. Төр биш, нам л өөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж дайрдаг өөр намын ухаантай, боловсролтой, туршлагатай хэн ч байсан халж  ямарч туршлагагүй хүнийг албан тушаалд тавьдаг болсон. Зөвхөн манай салбарт бус. Бүх салбарт ийм гажиг жишиг тогтсон. Залгамж халаа алдагдаж улстөрчдийн нөлөөлөл бүхий л салбарт ноёрхлоо тогтоож байгаа нь улс эх орны хөгжилд ихээхэн муу үр дагаврыг авчирсан. Энэ нь бэлтгэгдээгүй улстөрчдөөс шууд болсон хэрэг шүү дээ.

-    Тэгвэл Монголд нам байх хэрэгтэй юм уу. Та юу гэж бодож байна?

-    Товчхон хэлэхэд тийм . Монгол шиг цөөхөн хүн амтай  нэгдмэл нэг үндэстний хувьд нам гэдэг өөрөө явцуурсан асуудал  хоёр намаар хоёулангаар нь ээлжлүүлэн төр бариулж үзлээ  мэдэгдэхүйц ахицтай үр  дүн гарсангүй . Харин ч гэр бүл ард түмнээ хоёр хувааж бүр сүүлдээ монгол улсын түүхийг хоёр хувааж намчирхаж ирлээ шүү .  Ардчилсан нам нь Чингис хаан 13 зуун дан ганц монголын түүх байсан юм шиг,  Ардын нам нь  Ардын хувьсгал Д.Сүхбаатар  Монгол Улс түүх байсан юм шиг л хандаж байна шүү дээ.

-    Таныг  ардчилалын алтан хараацайнуудын нэг гэж сонсож байсан юм байна.

-    Тиймээ хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн жинхэнэ ардчилсан монгол улсыг цогцлооно гэж хөөрцөглөж явсан үе бий. Гэхдээ яг ийм ардчилал байгуулна гэж тооцоолоогүй. Би ардчиллын анхдагч нартай  хөл нийлүүлэн алхаж байв. С.Зориг агсны арын албыг дааж явсан хүн. Тухайн үеийн нийгэм ардчилалд бэлэн биш байсан. С.Зоригийг  тагнадаг, чагнадаг, гудамжаар явахад нь чулуу нүүлгэдэг, элдвээр харааж зүхдэг байсан. Тиймээс түүний ар талыг дааж явах шаардлага гарсан. Түүнийг хурал цуглаан хийгээд гараад ирэхэд нь машинаа бэлтгэх, байршлаа солих үед нь байр бэлтгэх гээд шаардлагатай гэсэн бүхий л ажлыг амжуулдаг байлаа.

-    Ардчилал гарах үед иргэдийн сэтгэл зүй бэлтгэгдээгүй байжээ?

-    Ерөнхийдөө тэгж олйгож болно. Нийгмийг шинэчлэх талаас нь биш, нийгмийг бусниулах гэсэн хэдэн залуучууд гарч ирлээ гэсэн мэдээллийг МАХН-ынхан зохион байгуулалттай тарааж байв. Тухайн үед чинь одоогийнх шиг албан тушаалын төлөө энэ тэр гэсэн зүйл ярихгүй шүү дээ. Нэг ёсондоо улс төрийн тогоо өөр байсан гэсэн үг.

-    Та тэгээд С.Зориг агсантай олон жил нөхөрлөсөн үү?

-    Мэдээж арын албыг дааж явсан болохоор ойрхон байсан. Надаас гадна түүнтэй хоёр хүн их ойрхон нөхөрлөсөн. Нэг нь Дамдинсүрэнгийн Энхбааатар одоо ( бригадын генерал ) нөгөө нь Нисэхийн хар Цолмон гээд. Энэ гурав шөнө орой ирнэ тэгээд ор засуулсан ч унтаж амрахгүй нөгөө л ардчиллын талаар ярилцах. Үүр цайх үеэр нүдний хор гаргаж аваад л ажилдаа гардаг байсан.

-    Таныг  арын алба даахаас гадна Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулаад ажлаасаа халагдаж явсан гэж сонсч байсан юм байна?

-    С. Зоригийн арын албыг даахаас гадна тухайн үед Соёлын коллежийн багш байсан юм. Манай ардчиллынхан яриад  байгууллага бүрт салбар зөвлөл байгуулъя гэсэн. Ингээд сургууль дээрээ  салбар зөвлөл байгуулсан чинь сургуулийн захирал Аюуш намайг сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, танхай этгээд гэж үзсэн. Ингээд би захирлыгаа ширээ тойруулж элдснээс болж эрүүгийн хэрэгтэн болохоо дөхсөн дөө.

-    Тухайн үед асуудал их гардаг байсан  байх. Та  тэгээд  яагаад С.Зориг агснаас хөндийрчихсөн юм?

-    Олон хүн дотор янз бүрийн бодолтой хүмүүс байдаг юм байна. С.Зориг сүүлдээ биднээс тасраад явчихсан. Тэгээд ямар хүнийг сайн сайхан явж байхад нь араас нь гүйгээд, ажилд нь саад болоод явалтай биш. Одоогийнх шиг сандал ширээ гуйгаад явалтай биш. Бидний хэсэг нөхдөд тийм зан байгаагүй ээ. Ерөнхийдөө тэгээд өөр өөрийн зам мөрийг хөөсөн дөө.

-    Та улс төрийг хэзээ орхисон юм бэ?

-    Үнэнийг хэлэхэд С.Зориг бусдын гарт амь насаа алдсанаас болж улс төрийг орхисон. Итгэл үнэмшил минь алга болсон. Биднийг дэмждэг ойлгодог байсан анд нөхөр маань нэг л өдөр биднээс явсан даа. Энд нэг зүйлийг хэлж болох уу?

-    Болно, болно

-    Нисэхийн хар Цолмонтой  нэг уулзаад өгөөрэй. Энэ хүн ардчиллыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Тэр өнөөдөр ямар ч албан тушаал аваагүй  ч гэсэн ардчиллын алтан хараацайны нэг юм шүү. Энэ хүн шиг олон энгийн, эгэл даруу хүмүүс ардчилалд хүчин зүтгэж явсан юм шүү.

-    Зарим нэг нь хамт явсан нөхдөө мартсан байхад таныг санаж байгаад чинь баярлаж  байна?


-    Ардчиллын нэрийг бариад жагсаал цуглаанд оролцсон гэж яриад байгаа нэг хэсэг байхад аль хэдийнэ ардчилалд зүрх сэтгэлээ зориулж явсан  олон аавын хүүхдүүд бий. Тэдэнд ашиг хонжоо, албан тушаал бодож явсан нэгээхэн ч  үгүй.  Гэтэл өнөөдөр залуучууд улс төр хийж байгаа нэг юманд л хүрчих санаатай байгаа нь ажиглагдаад байдаг.

-    Нэг юманд гэдэг нь юу билээ?

-    Нүд нь горьдлогын харцтай. Өөрөө нэг байгууллага удирдаж үзээгүй хүн албан тушаалд оччих санааг байнга цухалдуулж байдагт  өмнөөс нь ичдэг.

-    Улс төр, албан тушаал, эрх мэдэл гэж үү?

-    Үнэн шүү дээ. Ер нь буруу яваад байгаа. Сонгуульд ажиллуулчихаад ямар ч хамаагүй албан тушаал өгдөг. Бараг албан тушаалаар өрөө төлдөг улс төрийн тогтолцоо бий болчихсонд харамсдаг.

-    Албан тушаал  дагаад мөнгө яваад байгаа нь нөгөө л хараат эдийн засгийн байдлаас болоод байгаа юм биш үү?

-    Иргэд нь ядуу. Улстөрчид нь иргэдээсээ илүү ядуу. Тэгэхээр ядуу хүнээс ядуу сэтгэлгээ л гарна. Сонгуулийг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Намаасаа санхүүжилт авч байгаа улстөрчид намынхаа даалгаврыг, мөрийн хөтөлбөрийг л биелүүлнэ. Намынхан ч гэсэн бид намаасаа чамайг санхүүжүүлсэн, үүнийг хий, түүнийг боль гээд л явдаг. Өөрөөр хэлбэл, ард олноо төлөөлж гарсан улстөрчид иргэдийн даалгаврыг биш, намын даалгаврыг биелүүлэгч болчихсон давхиж явдаг. Санхүүжилт нь намынх болохоор.

-    Эдийн засаг хараат байна гэдэг чинь Монгол Улсын тусгаар тогтнол ганхахад ойрхон болсон гэсэн үг биз дээ?

-    Их түгшүүртэй байна. Олон зүйл гуйвж дайвж эхэлснийг бүх хүн мэдэрч байгаа хэрнээ энэ бүхнээс салахыг хүсэхгүй байгаад учир байна. Газрын баялагт нь аль хэдийнэ гадаадынхан эзэн суучихсан. Хувь хүн өөрийнхөө эрх ашгийг тавиад улс эх орны эрх ашгийг гээсэн. Нийтийн эрх ашиг гэж байхгүй нэг хэсэг  хүний л эрх бий болсон. Монгол Улсад төр, эзэн гэж байна уу гэж асуумаар санагддаг. Бид яагаад ийм байдалд хүрсэн хэрнээ түүнээсээ гаръя гэж ярихгүй, тэмцэхгүй байгаа юм бэ. Монгол хүний үнэлэмж гэдэг зүйл үгүй болж  бие биеэ ч хүндлэхээ больсон байна. Үүнд л их харамсч, бас бухимдаж явдаг даа.

Боловсролыг “ боорлох” биш бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй

-Таны 24 жилийн өмнө боловсруулсан боловсролын систем  одоо л Монголд  хэрэгжиж эхэлж байгаа гэсэн. Та энэ талаар ярьж өгөхгүй юу?

- Олон жилийн өмнө  Монголд төсөл бичдэг хүн гэж байгаагүй. Тухайн үед зах зээлийн шинэчлэлийн боловсрол ямар байх вэ нэртэй төслийн уралдаан зарласан юм. Ингээд би “ Монгени- 21” төсөл боловсруулсан. Монгени гэдэг чинь ерөөсөө монгол хүүхэд, монгол ген л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдийн оюун ухаан сэтгэхүйд тааруулсан боловсролын систем цаг үеийн шаардлагаар гарч ирсэн гэсэн үг. Монголын боловсрол гэж өмнө нь байгаагүй. Олон жил оросын боловсролыг монгол руу хуулбарлаж байсан юм. Үүнээс гарах  зөв зам бол сайн төсөл, монгол ухаан хэрэгтэй байсан. Энэ бүхнийг л өөрийн мэдлэг чадвараа дайчилж хийснээр төсөл шалгарч “ Монгени” цогцолбор байгуулагдсан түүхтэй. Монголын боловсрол тэр тусмаа нийслэлийн боловсролыг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, үндэсний хэв маягтай нэг хэвшмэл байдлаас гаргах байдлаас гаргахад энэхүү төсөл онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Яахав 24 жилийн өмнө хийсэн төсөл одоо хэрэгжиж байгаа гэдэг нь үнэн. Гэхдээ Л.Гантөмөр сайд үүнийг мэдэрч, хийж, хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг юм. 

- Төслийн хэрэгжилт ерөнхийдөө ямар байсан  бэ?

- Өнгөрсөн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 20 жил хавчлагын маягтай явсан шүү дээ. Энэ ардчиллын хүн гээд л адлагдана, нам нь солигдоно, сургуулиа хоёр ч удаа хаалгаж явсан. Их хэцүү үеийг туулсан. Гэсэн ч бууж өгөөгүй өдийг хүрлээ. Сургууль байгуулагдсны дараа хүн бүр хүүхдээ өгдөггүй байв. Харин ардчиллынхан хүүхдүүдээ өгсөн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэр үеийн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт, Казино Баттулга, нийтлэлч Баабар, Энхбаатар нарын хүүхдүүд манай сургуулийн анхны шавь нар юм. Одоо тэд маань Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж явдагт баярлаж явдаг. Үндсэндээ хорин жилийн хугацаанд ямар ч дэмжлэг аваагүй сургууль маань өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрхийг олж,  монгол хүүхдүүдийнхээ авьяасыг нээж байгаа нь өөрийн боловсруулсан төсөлд өдийг хүртэл итгэж найдаж явсных юм.

-Таны төсөлд хүүхдийн зүүн баруун тархины боловсролын хөтөлбөр гэж заасан нь их сонирхол татсан. Энэ ямар учиртай юм бэ?

- Боловсролын шинэчлэл гэдэг чинь хүмүүнлэг, хүнлэг болгох асуудал юм. Хүүхдийн төрөлхийн эрх гэж бий. Одоо боловсролын хуулинд байгаа үг хэлэх, сурах эрх биш юм аа. Хүүхдийн төрлөхийн эрх нь язгуур эрх ашиг юм. Энэ нь тухайн хүний үнэт зүйл. Үнэт зүйлийг олж харах, түүнийг илрүүлэх, өөрөөр хэлбэл хүний байгалийн авьяасыг нээхэд оршино.  Үндсэндээ тулгасан, албадсан шинж чанар байхгүй болж жинхэнэ хүмүүнлэг байдал руугаа орж байгаа юм. Үүний суурийг тавиад 24 жил болж байна гэсэн үг. 

-Та бид хоёр улс төр, боловсролын сэдвээр багагүй ярилцлаа. Одоо таны хүүхдүүдийн чинь талаар ярьж болох уу. Танд нэг улстөрч , нэг найруулагч хүү байна?

- Сая Баатар нэг ярилцлага өгсөн харагдсан. Хөвгүүд маань тус тусдаа өссөн хэдий ч одоо өөр өөрсдийнхөө зам мөрөөр амьдарч байна. Оюун- Эрдэнэ өнөөдөр улстөрчийн амьдралыг сонгосон. Яахав эцгийн хувьд улс төр рүү ороход нь дургүй байсан. Уг нь Оюун- Эрдэнэ олон улсын байгууллагад ажиллаж байсан юм. Түүнийг улс төрд У.Хүрэлсүх оруулсан. Хүрэлсүхтэй танилцахаасаа өмнө Залучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо хүү маань гадаадад суралцаж байгаа.

-Та Л.Оюун- Эрдэнэд багагүй санаа зовдог юм уу?

- Анх улс төрд ороход нь хүү минь дэмий дээ гэж хэлж байсан л даа. Улс төр гэдэг чинь хатуу тоглоом учраас түүнээс айх вий халшрах болов уу гэсэн бодол байсан. Сая намын шугамаараа сургуульд явсан, ирэхэд нь энэ нам нь байх ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Улс төрч хүн гэдэг тэвчээртэй байхгүй бол их зүйлийг мөргөдөг юм. Дарамт ихтэй болохоор жаахан санаа зовдог доо.

- Тэгвэл Баатарын тухайд?

- Манай Баатар яахав ээ. Өөрөө нэг студитэй, бие даасан уран бүтээлч хүн. Зураач нар сэтгэлгээ сайтай хүмүүс байдаг. Аливаа зүйлийг төсөөлж бодохдоо сайн, хийсвэрлэх сэтгэлгээ өндөр. Тиймээс ямар ч ажилд нугарч хугараад байхгүй болов уу.

-Та түүний хийдэг 100 эрхэм-ийг үздэг үү?

- Үздэг. Гайгүй  нэвтрүүлэг шиг санагддаг. Баатар асуудаг юм, ямар болж гэж. Би тэгэхээр нь дориухан шүүмжилчихнэ шүү дээ.  Тэгэхээр цаадах чинь аав л намайг голоод байдаг юм гээд инээж л байдаг юм.

- Та өөрөө зураач хүн шүү дээ. Уран бүтээлээ туурвиж байна уу?

- Өөрөө уран бүтээлч хүн болохоор бас ингээд хаяж чаддаггүй юм. Монголын дүрслэх урлагийн академи байгуулаад 11 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд 15 академич төрүүлсэн. Академийн нэрэмжит Акадамичийн Алтан Од шагналыг бий болголоо. Ямар ч байсан зүгээр суухгүй л байгаа.

- Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.


В.Сарантуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    2 цаг 12 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    2 цаг 19 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    2 цаг 56 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    3 цаг 25 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    4 цаг 15 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    4 цаг 18 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    4 цаг 57 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    7 цаг 6 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    7 цаг 21 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    7 цаг 33 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    7 цаг 36 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    7 цаг 52 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    23 цаг 53 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    Өчигдөр 15 цаг 59 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    Өчигдөр 15 цаг 38 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 26 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК