зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гадаадын эмнэлэгт өнгөрүүлсэн нэг сар ”

2014-1-14
0
ЖИРГЭХ

index    Бидний олон мэргэжлийн эмч нарт саяхан багаараа Солонгос улсын Сөүл хотын АНАМ эмнэлэгт 1 сарын дадлага хийж, тэдний дадлага туршлага, техник технологийн дэвшил, шинэчлэлтэй танилцах завшаан тохиосон юм.

Анам эмнэлэг нь Солонгосын Их Сургуулийн харъяа улсдаа томоохонд тооцогддог төдийгүй дээр нь эмч ажилчид резидент эмч, дагалдан эмч зэрэг дотоодын боловсон хүчнээ мэргэшүүлэхээс гадна гадаадын олон эмч оюутнуудыг сургадаг бааз эмнэлэг байлаа. Өдөрт хэдэн мянган хүнд үйлчилж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлдэг 1000 орчим ортой, зүрх судас, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, элэг бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тэргүүлэх чиглэлд ажилладаг бөгөөд төрөлжсан нарийн мэргэжлийн бүх чиглэлээр эмчилгээ оношилгоо хийх хүчин чадалтай аж. Тус эмнэлгээр үйлчлүүлэхээр урьдчилан бүртгүүлж, үйлчлүүлэх дугаар, цаг авсан хүмүүс зөндөө их.

Биднийг очиход эмнэлгийн захиргаа болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч эмнэлгийн дотоод журамтай танилцуулснаар бид тус тусын чиглэлээр ажилдаа орцгоолоо. Ажлын цаг баримтлах, дотоод дэглэм журам нь чанга хатуу. Резидент буюу дагалдан эмч - 2,5 сая вонн, шинээр ажилд орж буй эмчийн цалин - 6 сая воноос эхэлдэг юм байна.
Тэндээс найрсаг сайхан үйлчилгээ, тухтай орчин, дотоод зөв зохион байгуулалт, эмнэлгийн менежмент, эмнэлгийн харилцааны зөв соёл гэх мэтчилэн монгол эмч бидэнд суралцах, үлгэр дуурайл авах зүйл олонтоо байгааг бид харж дор бүрдээ дүгнэлт хийж, дотроо тунгааж байлаа.
Тус эмнэлэгт өглөө бүр эртлэн ирж, өөр өөрийн мэргэшлийн дагуу ажиллаж байхдаа монгол хүний, монгол эмчийн хувьд нэгэн зүйлд харамсах сэтгэл төрөв. Учир нь тэнд бид хэдэн арван Монголчуудтайгаа өдөр болгон амбулатори, тасаг бүр дээр тааралдаж байсан юм. Эмнэлгийн үүдээр өдөрт гучаас доошгүй Монгол улсын иргэн ирж үйлчлүүлж байсан ба тэдний дотор үнэхээр Монголд эмчлүүлэх боломжгүй учраас аль байдгаа баран, ах дүү айл гэрийнхнээ өр зээлэнд унаган ирсэн нэгэн байхад, Монгол эмч нартаа үл итгэн, найрсаг тав тухтай үйлчилгээг нэг дороос авахаар ирсэн чинээлэг нэгэн ч таарна.
“Эрүүл мэндээ хайрлан хамгаалах нь хэний ч буруу биш. Гагцхүү элэг нэгт Монголчууд маань л өвчнөөсөө салж чадвал боллоо” гэж бид тэр үед ярилцаж байв. Манайхан тэндээс аврал эрж, эрүүл мэндийн үйлчилгээг хайж явахдаа, солонгосын визнээс авахуулаад, онгоцны тийз, халаасны мөнгө, эмчилгээний зардал, зуучлагч агентлагийн зардал, мэргэжлийн бус орчуулагчийн зардал гэх мэт олон давааг гэтлэн байгааг хараад, нутаг нэгтний нүдээр бас эмчийн нүдээр олон зүйлийг дэнслэн үзсэний эцэст энэхүү сэтгэгдлээ тэмдэглэл болгон та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм.

Цаг үетэйгээ, дэлхийтэй хөл хөгжил нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ. Ийм хүсэл, шаардлага эмч надад ч, дарга цэрэгт ч, иргэн танд ч байгаа атал, бид хамтаараа өөрчилж болох энэ тогтолцоог хайхралгүй, зөвхөн ажлын голыг нугалж байдаг эмч биднийг хэн хүнгүй голж, муулснаар манай эрүүл мэндийн үйлчилгээ сайжрах юм гэж үү. 

Ажиллаж суралцахаар ирж байсан олон монгол эмч нар энэ байдлыг хараад бидний нэгэн адил сэтгэгдэл төрсөн болов уу гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрүүл мэндийг хайн ирэгсэд ийм их давааг даван туулж ирээд, амь насаа даатган байгаа эмчдээ хэлэх зовиур шаналгаагаа, асуулт бүхнийг мэргэжлийн бус орчуулагчийн царай харан дутуу, буруу зөв орчуулж байгааг  ч үл мэдэн итгэж суух нь хажуугийн  бидэнд ив илхэн байсныг хэлэх нь дээр байх гэж бодлоо. Тэдний хүсэл зорилго зовлон шаналгааг,  солонгос хэл хагас дутуу сурсан эмэгтэй хам хум орчуулсан болж, заримдаа бүр цагаасаа хоцрон ирж яаруу сандруу буруу ташаа  хэлмэрчлэн цадиггүй загнаж байх юм.

Солонгос улс нэгэнтээ үүсээд байгаа Монголоос ирж буй эрүүл мэндийн жуулчлалыг маш сайн  дэмжиж, эмнэлгийнхээ санхүү эдийн засгийг сайжруулах, улсдаа том хувь нэмэр оруулахын тулд зөв бодлого боловсруулж, улмаар Монгол үйлчлүүлэгчдийг эмнэлэгтээ алга тосон хүлээн авч үйлчлэх төвөө бүр Монгол орчуулагчтай нь бий болгосноор барахгүй эмч ажилчдын энгэрийн тэмдэгт нь Монгол үйлчлүүлэгчтэй харилцах Монгол хэлний ярианы толь хүртэл эмхэтгэн байрлуулсан нь гайхалтай.
Солонгос эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн шаардлага нь аюулгүй чанартай үйлчилгээнээс гадна үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны асуудал байдаг нь манай Монгол үйлчлүүлэгчийг татдаг нэг чухал тал бололтой. Эмнэлгийн харилцааны дэг жаягийг ясчлан биелүүлж, хүндлэх хүндлүүлэх ёс, эмчийн ёс зүйн хэм хэмжээг зөв тогтоохдоо мэдлэг чадварыг нь хийх ажилтай нь уялдуулсан байдаг нь ард түмний хүндлэлийг хүлээж эмч, эмнэлэгтээ итгэх итгэлийг төрүүлдэг ажээ.
Аливаа салбар дах эмч сувилагчийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд маш их зардал гарган санаа тавьдаг бөгөөд эмч нараа 2-3 жилээр АНУ-д дадлагажуулахаар суралцуулж, суралцаад ирсэн эмчийн ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлж, цалинг нь амьдралд хангалттай хүрэлцэхээр олгодог нь тэдний ажлыг чанартай болгох нэг түлхүүр юм байна.

Мөн түүнчлэн дагалдан эмч нар нь суралцахдаа тодорхой хариуцлага хүлээн, цалинтай суралцаж эмнэлгийн бүх ажиллагаанд тэдний дотоод дэг журмын дагуу оролцдог нь эмнэлгийн ажиллагааг тасралтгүй хүн хүчний дутагдалгүй болгох, боловсон хүчнээ сургаж авах нэг сайн арга аж. Тухайлбал мэс заслын эхний жилийн дагалдан эмч нар хагалгааны өрөөнд хүн зөөж оруулах үүрэгтэй бол хоёр дахь жилийн дагалдан эмч нар нь  өвчтөний түүхийг цэгцлэх зэрэг шат дараалсан олон үүрэг гүйцэтгэдэг хатуу журамтай байх жишээтэй.

Монголчууд маань өөрсдийн эмнэлэгтээ үл итгэх байдал, тухайлбал Монголоос даруй гурав дахин их үнээр зөвхөн компьютер томографийн шинжилгээ хийлгэж байгаа боловч, таван хоногийн дараа хариугаа аваарай гэсэн үйлдэлд ямар ч хариу дургүйцэл үзүүлэхгүй зочид буудалд баярлан хүлээж байна. Үүнтэй яг адилхан шинжилгээг монголд хийлгэхдээ ганц хоногийн дараа хариу аваарай гэхэд хүнд сурталтай, авилгачин зэргээрээ дуудуулж суудаг  бидэнд энэ нь тун хачирхалтай санагдаж байсан юм. Гэхдээ хаалт хөшигний ард өнөө зургийг нь мөн л жирийн нэг дагалдан эмч нар уншиж, хариу бичиж байхыг бид нүдээрээ харж явлаа.
Монголоос ирсэн өвчтөний түүхээс эмчийн тэмдэглэлүүдийг, үзүүлсэн гэх газруудыг харан  тэндхийн эмч нарын онош, эмчилгээтэй харьцуулан харвал Монголд оношилж эмчилж болох, эмчилсээр л байгаа тохиолдлууд олон байх боловч нийт эмнэлгүүдийн маань харъяалал харсан, нэг нэг рүүгээ шилжүүлсэн, өөрөөсөө холдуулсан байдал нь ерөөсөө манай эрүүл мэндийн зохион байгуулалт нэг л буруу байгааг илтгэж байлаа. Энэ нөхцөл байдал яагаад үүсэв ээ?
Монголчуудын маань Монголдоо байхдаа гаргадаг зан бүр ч алга болсоноор  барахгүй тун соёлтойгоор тонголзон үйлчлүүлэх нь биднийг үнэн гайхшруулж байв. Үүнтэй адилаар эмчилгээ үйлчилгээний эцэст хэдэн төгрөгийн төлбөр гарахыг ч үл ажран, итгэн хүлээж суудаг тийм  уужимхан баян хүмүүс билүү бид чинь? Эндээс үүдэлтэй итгэл, уужим хүлээлтийг тэнд юу болгоод байна гэдэг асуулт хөврөн гарах байх. Энэ асуултанд хариулах гээд оролдоод үзье л дээ.

Тав тухтай орчин уу, найрсаг харьцаа юу? Эмнэлгийн тоног төхөөрөмж нь сайхан харагдав уу, эмч сувилагч нар нь дотно санагдав уу? Иргэн надад эдгээр нь бүгд хэрэгтэй юм шиг, гэхдээ бүгдийг  цогцоор нь хүнд үйлчлэхэд зориулж зохицуулагдсан байгаад оршиж байгаа мэт санагдлаа.

Иргэн та ч бас адил ийм л үйлчилгээг хүсэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Эмчилгээ оношилгоог харин бидний хүлээлттэй адил хэмжээнд хийж байгаа юу, гэдэгт бид мэргэжлийн хүний нүдээр дүгнэлт хийх нь зүйтэй байх.

Солонгост шинжилгээ, оношилгооны цогц төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ хийх хангалттай хэрэгслүүдийг эмч мэргэжилтний захиалгаар технологийн дэвшлийг угтан авч хэрэгжүүлж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан байв. Гэхдээ хагалгааны өрөө, эрчимт эмчилгээ, хүүхэд, эмэгтэйчүүдийн тасгуудад бидний чадлаас хэтэрсэн юмуу огт сонсоогүй, чадахгүй тийм зүйл тэнд байхгүй л байна.

Эмч нар нь бидэнд зарим зөвлөгөө өгөх боломж муутай, хэтэрхий туршлага багатай, хэлний мэдлэг муутай нь харагдаж байсан ч тэд өөртөө маш итгэлтэй байх юм. Тэнд Монгол, Солонгос эмч болон бусад хүмүүс нийлсэн солонгост зуучлах агентлагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо бизнесээр өрсөлддөг бололтой. Зах зээлийн жам ёсны дагуу хэрэг боловч Монгол үйлчлүүлэгчид маань тэдэнд эмчилгээний төлбөрөөс багагүй мөнгө төлдөг бололтой. Энэ үйлчилгээнд түрүүн дурьдсан мэргэжлийн бус орчуулагч нар ч  хамаардаг нь тун харамсалтай.
Анам эмнэлгийн хийсэн судалгаагаар тэдний эмнэлэг дээр ирдэг Монгол үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд геометрийн прогрессоор өсөж байгаа бөгөөд 2011 оны байдлаар нэг тэрбум төгрөгийн орлого оруулсан гэсэн тоо гарсан байдаг. Тэгэхээр бид хичнээн төгрөг гадаад руу зөвхөн эрүүл мэндийн жуулчлалаар алдаж байна вэ?

Энэ их мөнгөөр ийм хэмжээний эмнэлэг, бүтцийг одоо байгаагаас өөрөөр хийж эхэлбэл бидэнд боломж байгаа юм биш байгаа? Бүгдээрээ эрүүл мэндийнхээ төлөө зөв гаргалгааг хийх гэж оролдъё л доо, өөр гарц байгаа юм биш үү ?

Солонгос улсын эрүүл мэндийн салбар хэрхэн, яаж өнөөдрийн өндөр түвшинд хүрэв ээ? Юуны түрүүнд бид эрүүл мэндийн даатгалын тогтолцоог даатгуулагчаа дагасан хүний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан хэлбэрт  оруулж  өвчтөн эмнэлэг болон эмчээ сонгох нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Үүнтэй зэрэгцээд үр дүн муутай төсөв мөнгөний хагархай уут болсон өдий төдий эмнэлгүүдээ хувьчлан эзэнтэй болгож  эмнэлэгүүдийг  бие даан шийдвэрээ гаргах боломжтой болгох нь өмч хөрөнгийг шамшигдуулалгүй хяналт зарцуулалтыг зөв зохицуулах гарц байж болох юм.

Хувьчлал нь нэг хүний өмчийн бус хувьцаат компанийн загвараар байж ч болно.
Эрүүл мэндийн даатгалын төлбөр нь  хүний хөгжил сан, оюутны тэтгэмжийн мөнгө зэрэг сангуудын адил тэтгэлэгийн картанд нэмэгддэг бөгөөд хувь хүмүүс иргэн гэр бүл үр хүүхэддээ нэмж хувиасаа мөнгө нэмэх боломжтой байж болох юм. Энэ картыг зөвхөн эрүүл мэнддээ зарцуулдаг тухайлбал бассейн, фитнесс клубт хичээллэх зэргээс эхлээд мухар олгойн мэс засал, шүдний эмчилгээ гээд зөвхөн эрүүл мэндтэй холбоотой үйлчилгээнд нь зарцуулж байхаар хуульчилж өгье л дөө.

Мэдээж энд ямар тохиолдолд зуун хувь даатгалд хамруулах, аль тохиолдолд хувь хүнээс хэдэн хувь төлбөр төлөх зэргийг нь хуулиар зохицуулна. Эндээс бидний хувьд байнга доголдож байдаг хувийн хэвшил дангаараа зохицуулахад төвөгтэй хүүхэд, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг салбаруудад улс өөрийн нөөц бололцоог шавхаж болно. Эмнэлэгт очоод талх авч байгаа мэт картаараа төлбөрөө хийчихээр зах зээлийн хуулиар үйлчилгээний байгууллага болох эмнэлгүүд маань чадлаараа үйлчлэн өрсөлдөх нь тодорхой биз дээ? Ингэснээр удалгүй шүдний өвчин болсон эмнэлгийн олон асуудал дорхноо шийдэгдэнэ. Харин энэ үед системийн гажигийг засах төрийн машинууд ажиллаж хуулиа, даатгалын тогтолцоогоо засан сайжруулах л ажил хийгдэнэ. Мөн дээр хэлсэнээр эмнэлэг жинхэнээсээ бие даан ашигтай ажиллаж, ажилчдын цалин нэмэгдэнэ. Чадвартай нь илүү цалин авч, ихийг бүтээнэ.

Тендерийн шахааны өндөр үнэтэй муу аппарат авахаа больж шаардлага хангасан чанартай, дэвшилтэт тоног төхөөрөмжийг хэрэгцээний дагуу худалдан авна. Ингэж байж чадвартай, чин сэтгэлтэй боловсон хүчинтэй болж сайд дарга нарын шахааны шавхруунуудаас бас сална. Эмнэлгийн удирдлагын хувьд  сайд биш хувьцаа эзэмшигчид шилж сонгон томилж ажиллуулах нь тодорхой. Төр буюу Эрүүл мэндийн яам энэ процесст өдөр болгон оролцоод элдэв цаас нэхээд утга учиргүй ажлын садаа болсон шалгалтуудаараа дараад байдгаа зогсоож улмаар хөгжилд чөдөр хүнд суртал болсон сүүлийн хорин жилийн хуучин тушаал заавруудаа бүгдийг цэвэрлэж устгахыг нь устгах хэрэгтэй болно.

Нөгөө талаас эмнэлгийн алдаа болон ёс зүйн талаас авч үзвэл өнөөдрийг хүртэл дэлхий даяар эмнэлгээс шалтгаалах алдааны тохиолдлын хувь байсаар байна. Тэр  алдааг олон нийт хэлэлцэн шүүснээр эдгээр алдааг бууруулах арга хэмжээ авч байгаагийн нэг жишээ нь олон орны эрдэмтдийн багаас бүрдсэн сургалтын болон хяналтын олон байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байдаг билээ. Мөн түүнчлэн олон улсын судалгаа шинжилгээний төвүүд нь нотолгоонд суурилан эмчилгээний зөвлөмж удирдамжуудыг жилээс жилд шинэчлэн гаргадаг бөгөөд эдгээр зөвлөмжийг  монгол улсад жинхэнэ утгаар нь бүх шатанд биелүүлэх боломж нь дээрх нөхцөл бүрэлдсэнээр бий болж эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч эмч нарын мэдлэг мэргэжил, ур чадварын сайн муу нь шалгаран гарч жинхэнэ утгаараа шүүгдэн итгэл хүлээж болох эсэх нь эмч бидэнд нээлттэй үлдэнэ байх .

Ингэж байж л иргэд нь эх орондоо эмчлүүлдэг болж гадагшаа урсах мөнгөний их урсгал дотогш чиглэнэ. Тэр сайхан үед эмч бид сэтгэл тэнүүн ажилаа хийхдээ эзэмшсэн мэргэжлээрээ бахархан итгэл дүүрэн урагшаа харж ажиллах нь тодорхой.
Эцэстээ, эрүүл мэндийн зах зээлээ яаж алдахгүй байх вэ гэдэг асуудал нь өөрөө харин төрийн бодлого мөн ажгуу.

Г.Нум

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • DR. ADITYA (105.119.5.104)
    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
    2025 оны 01 сарын 17 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.5.104)
    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
    2025 оны 01 сарын 17 | Хариулах
  • алмасгэрэлээ (150.129.140.143)
    анам гэж дандаа монголчуудыг алдаг доромжилдог алуурчин эмч нартай эмнэлэг мөн биздээ монголоор сайн ярьдаг солонгос хүүхэн орчуулга хийгээд яваад байдаг солонгосчуудтай нийлж дандаа монголчуудыг алдаг хүүхэн байдаг. саруул гэрэл уянга гээд хөгийн новшнууд дүүрэн байдаг та нарын хамгийн хайртай хүмүүс бүгд зовохын дээдээр зовж үххийн муугаар үхэх үед та нар ойлгоноо
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.170.68.162)
    тэгээд гардаж аваад хийгээч дээ. төр төр л гэх юм. бусад салбар чинь төртэй төргүй санаачлагаа гаргаад хийгээд болоод л байна. хувийн банкийг төр байгуулж өгөөгүй шүү дээ. бид өөрсдөө л хийсэн болсон. хувийн эмнэлгээ нийлж байгуулаад, хүний хэрэгцээ хангаад явбал монголд байтугай гадны зах зээл ч байна штэ. эмч нар, ЭМШУИС, эмнэлгүүд өөрсдөө арчаагүй тэжээвэр сэтгэлгээтэй хархны сав л байхгүй юу.
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
  • Zochin (182.160.43.144)
    Энд аргаа бараад л явдаг шvv дээ. Хариуцлага алдах, сэтгэл дутах тоогоор золиослоод байх эрvvл мэнд амь нас хаана байна. Солонгост явж байгаа евчтен ч энэ менгее Монголд егех юмсан оронд нь надад юу ч егехгvй болохоор даанч хэцvv гэдэг шvv
    2014 оны 01 сарын 16 | Хариулах
  • Батчулуун (103.26.194.143)
    Сайхан нийтлэл бна.Гол нь ард иргэд маань хүний хамгийн үнэтэй юм эрүүл мэнд гэдгийг жинхэнэ зах зээлийнү утгаар нь ойлгодоггүйд бна л даа.Улс орон зах зээлийн нийгэмдшилжээд 20 гаран жил болсон ч эрүүл мэндийн систем нь хуучнаараа.3 сая шахам ард түмний амь нас эрүүл мэнд энэ хэдхэн олигарх улстөрчдийн сонгуулийн хөзөр төдий бсаар л бна шүү дээ.гэтэл чухам тэд монголдоо эмчлүүлдэг билүү??хоолойгоо үзүүлэхийн төлөө л гадагш нисдэг улс шүү дээ.тэдэнд монгол хүн ардынх нь үхэх амидрах хамаагүй л дээ.гагцхүү сонгуульд ялахын тулд энэ үнэгүй эрүүл мэндийн тогтолцоог хадгалах,төрийн мэдлийн гэх тэр тогтолцооны эмнэлэг рүү энд тэндхийн аль хэдийн хоцрогдсон,хэрэггүй хогийг ухаан санаанд оромгүй үнээр шахах нь чухал бна шүү дээ.энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөөгүй цагт асуудал нааштайгаар урагшлах нь юу л бол
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • duuree (202.70.46.200)
    mash zuv goe niitlel bna shinechlel hiih heregtei.like
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • Pearl (112.72.13.238)
    Uvchtun ugui bol ta nar ugui tul uilchluulegchded hundetgeltei hand
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • Zochin (70.50.223.127)
    Uuchlaarai, hundet emchee, ta irgen ruu buruu uguhuusuu umnu uuriuusuu ehleed buruug olj harval eruul mendiin salbar maani iluu hugjine gej bodoj baina.
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
    • Чи хүний бичсэнийг эрүүл ухаан байвал ахиад 3 удаа уншаадхаач.
      2014 оны 01 сарын 15
    • geendee ch bii goondoo ch bii
      2014 оны 01 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 18 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    17 цаг 32 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 37 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    21 цаг 39 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Уржигдар 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Уржигдар 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2025-07-04
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    2025-07-04
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    2025-07-04
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    2025-07-04
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2025-07-04
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    2025-07-04
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-04
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    2025-07-04
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    2025-07-04
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК