зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар зөвлөлдлөө

2014-1-14
0
ЖИРГЭХ

6b5yvu2s-middle   “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Б танхимд өнөөдөр боллоо. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулж буй энэ уулзалтаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн байдал, уг хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хүний аюулгүй байдлыг хангах явдал нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл бөгөөд хүн эрх чөлөөтэй, айх аюулгүй байснаар л түүний бие даан амьдрах, сэтгэх, хөгжих боломж нээгддэг билээ. Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдан гарч, гэр бүлийн хүрээнд бусдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүчирхийлэл дарамт үйлдэх явдал нь хүний эрхийн зөрчил хэмээн ухамсарлах явдал нэмэгдсэн ч энэ хуулийн хамгаалалтыг авч чадалгүй амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байна” хэмээн онцолсон.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алджээ.

Хууль байгаа хэдий ч хохирогч яагаад хамгаалагдаж чадахгүй байна вэ. Өнөөдрийн уулзалтаар асуудал хаанаа байгааг хэлэлцэж, харилцан саналаа хуваалцаж, боломжит гарц, шийдлийг хамтдаа тодорхойлохоор мэргэжлийн байнгын хороод, салбарын яамны мэргэжилтнүүдээс гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд болох шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан, өрхийн эмч, нийгмийн ажилтан, үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын мэргэжилтнүүдийн төлөөлөл ирсэн байсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг төслийн үзэл баримтлалын талаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд танилцуулсан юм.

Хорих ангид хүн амины хэргийн улмаас ял эдэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 30 хувь нь нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хүмүүс бөгөөд судалгаагаар тэдгээр эмэгтэйчүүд удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тодорхой болсон аж. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийллийн асуудлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох гэх мэт нэлээд зүйлийг тусгасан ажээ.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх үүргийн талаар тусгах, мэдсээр атлаа мэдээлэл өгөөгүй бол хариуцлага тооцох уу, мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах хэрэгтэй юу гэсэн асуудал яригдаж байгаа аж. Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн ажилтнаас гадна эмч, нийгмийн ажилтан илрүүлэх талаар тусгасан бөгөөд энэ талаар саналаа өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүсэж байгаагаа тэрбээр танилцуулгын үеэр дуулгаж байлаа.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг иргэний журмаар бус эрүүгийн хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриа уулзалтад оролцсон мэргэжилтнүүд илэрхийлж байсан. Хохирогчийг хамгаалах ажил зохих түвшинд хийгддэггүйгээс болоод иргэний журмаар гэр бүлийн асуудлаа шийдүүлэх гэж явсан эмэгтэй шүүхийн гадаа нөхрийнхөө гарт амиа алдсан тохиолдлыг талаар жишээ татан ярьж байв.

Миннесота хүний эрхийн хамгаалагчид байгууллагын Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Хэлэн Рубенстен тус байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн дүн шинжилгээний талаар танилцуулсан. Тус байгууллага хөндлөнгийн дүн шинжилгээг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран хийсэн бөгөөд нийт долоон аймагт ажиллан, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн нийгмийн ажилтан, цагдаа, Засаг дарга болон эрүүл мэндийн ажилтан зэрэг мэргэжилтнүүд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг ТББ, яамдын мэргэжилтэн, шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг байгууллага, алба хаагчидтай нийт 137 удаагийн асуулга, ярилцлагыг зохион байгуулжээ. Эдгээр ярилцлага, асуулгын хүрээнд тодруулсан баримт, хөндлөнгийн дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгох талаарх зөвлөмжүүдийг боловсруулсан байна.

Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд мөрдөн мөшгих, хохирогч түүний гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлэх, бие мах бодид нь гэмтэл учруулахаар заналхийлэх гэсэн хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойлж оруулах, шүүгчийн бүрэн эрхийг өргөтгөх, Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тодорхойлж, нэмэлт, өөрчлөлт оруулах, ногдуулах ял шийтгэлийн оновчтой төрлийг тусгах талаар зөвлөмжид дурджээ. Мөн дагаж мөшгих, туйлдуулах, дарамт учруулах болон гэрлэлт дэх хүчинг гэмт хэргийн төрөл болгон хуульчлах талаар ч зөвлөмжид тусгасан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.81.169.22)
    хучирхийлэл бас сэтгэл санаа монгоор бна шуудээ овчин зовлондоо баригдаж бух монгоороо бас ор зээл таьж байж овчиноос нь салгаж байхад эдгэрч аваад хаяаж явдаг хун байна. хунийг бас хохироож байна шуухэд хандаад яахын. гэр булийн хучирхийлэл мон шуу дээ.
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    22 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    24 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    33 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    1 цаг 1 мин
  • 23 настай этгээд сүмд зэвсэгт хадлага хийсний улмаас хоёр хүүхэд нас барж, 17 хүн шархаджээ
    1 цаг 1 мин
  • Төсөөллийн ертөнцөд өнгө нэмэх номууд
    1 цаг 7 мин
  • Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Тайландад үргэлжилж байна
    1 цаг 10 мин
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын орчимд газар хөдөлжээ
    1 цаг 20 мин
  • Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр
    1 цаг 21 мин
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    1 цаг 26 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    2 цаг 11 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    2 цаг 17 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    2 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    2 цаг 28 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    17 цаг 36 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    17 цаг 54 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    18 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 30 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    18 цаг 54 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК