
УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан байна. Хэлэлцүүлэг маргааш буюу нэгдүгээр сарын 15-нд 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох юм.
Монгол хэлний тухай хуулийн төсөлд мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг тусгах зорилготой энэ хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг http://www.irgen.org/ цахим хуудсаар дамжуулан бүртгэж байна.