
Хан Уул дүүргийн 12 дугаар хороо, Хапитатийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 6х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 давхарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 46 дугаар байрны 3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/