Сар шинийн өмнөх өдрүүдэд “Хүчит шонхор” худалдааны төвийн орчим замын
хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тийм учраас захын зүүн урд уулзвараас
хойш 300 метр замыг 06:00-18:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд
оруулна. Үүнээс гадна чиглэлийг өөрчилсөн тэмдэг, тэмдэглэгээ тавьсан газрууд нэлээд олон байгаа. Тиймээс жолооч нарыг тэмдэг, тэмдэглэгээг анхаарч хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхаарууллаа.
Түүнчлэн гэр хорооллын зарим гудамж, замуудад ачаалал эрс нэмэгддэг учраас гэр хорооллын гудамжуудад орох, гарах гарцыг нээн зохицуулахаар болжээ.




















































