зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Арван минут ч гэсэн, би хүүхдийнхээ ээж нь байсан юм шүү”

2014-1-15
0
ЖИРГЭХ

UntitledДэлхийн шилдэг нийтлэл

Ариэл Леви (New Yorker)

“Newsweek” сэтгүүл 2013 оны Атерикийн сэтгүүлийн хамгийн шилдэг нийтлэл, өгүүллийг нэрлэхэд дунд нь “Thanksgiving In Mongolia" хэмээх гарчиг харагдсан нь сонирхол татсан юм. Энэхүү нийтлэлийг “New Yorker’ сэтгүүлийн сэтгүүлч Ариэл Лэви бичсэн бөгөөд есөн сартай жирэмсэн байхдаа Монголд ганцаараа аялж яваад хүүхдээ алдсан тухайгаа өгүүлжээ. “New Yorker” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын 18-ны дугаарт гарсан энэхүү нийтлэл Америк даяар шуугиан тарьсан гэдэг.

Багад “Муми ба хайгуулч”-ийг тоглох их зугаатай байдагсан. Аав бид хоёр гол үүрэг гүйцэтгэх бөгөөд хэн нэг маань гараа цээжиндээ зөрүүлэн, дээш харж хэвтэхэд нөгөө нь урьдаас бэлдсэн дараах үгийг ёсорхуу өнгөөр хэлэх ёстой юм. “Энэхүү пирамидыг би олоон жил хайж явлаа. Тутанхамуны булшийг би хэзээ нэгэн цагт олох болов уу? Гэнэ (1970 оны сүүлч үед бид түүний булшийг үзэх гэж байсхийгээд л орчин үеийн урлагийн Метрополитан музей рүү очдог байлаа.) Фараоны занданшуулсан шарилыг хайгуулч олмогц өнөөх муми гэнэт л амь орж, нүдээ алгуурхан нээх нь бидний тоглоомын оргил хэсэг юм. Гайхаж, цочирдсон мэт царай гаргах хайгуулч түүнээс “Гойд юм юу байна?” гэж асуухад муми “Чи л байна” гэж хариулна.

Тоглоомон байшин маань надад жижигддэггүй байлаа. Далайн дээрэмчин, хуягт баатар болох ч юм уу, ер нь л хүссэн адал явддаа туршихад яг сайхан таарна. Үүн дээр нэмж хэлэхэд би эзэрхүү, түрэмгий, тэвчээр муутай, бас айлын ганд хүүхдүүдийн л нэгэн адил зожиг нэгэн байв. Байшингийн ард аав ээжийн барьж өгсөн бяцхан модон хэрэмний цаана гарч Робинзон Крузо болж тоглох дуртай. Тэндээ бол би хүчиндээ эрдсэн, зоригтой, юунд ч мохошгүй нэгэн мэтээр өөрийгөө төсөөлөн сууна.

Бас би хуудас дүүрэн, адал явдлаар жирийсэн үгсэд ухаан алддаг байв. Аав, ээжээрээ “Моби-Дик”, “Хоббит”-ийг уншуулах үе нэн таатай. Үүнээс үүдэн том болоод зохиолч болно гэж эрс шийдсэн үе ч бий. Анне Франктай адилаар гуравдугаар ангиасаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Энэ өдрөөс эхлэн ганцаардал надад тийм ч түвэгтэй санагдахаа байж, тэмдэглэлийн дэвтэр, түүн дээр бичих үзэг л байвал бүх юм болчих шиг санагдаж билээ. Түүнээс хойш хорин жилийн турш хүрээлэн буй орчноо таних гэж чадахаараа хичээж явна. Таних хэн ч үгүй, юм бүхэн нь надад цочир сонин санагдах хаа нэгтээ очиж, дараа нь тэр тухай аяллын тэмдэглэл хөтлөхөд би юу юунаас илүү дурласан. Зохиол бичих гэж анх Африк явахад хоёр долоо хоног нойр хүрэхгүй зовсон ч адал явдлууд, юм бүхэн нь цоо шинэ байсныг одоо эргээд бодохноо ч сайхан байна. Зээрийн махны амт, Кэйптауны ягаан манан, Хаелитша тосгоны зөрөг замын үймээн зэрэг амьдралдаа харсан анхны бүхнээр дүүрэн. Дараа нь Нью-Йорк руугаа эргэн очиж, энэ тухай бичих үед ч хөөрсөн адерналины хэмжээ намжаагүй байсан даг.

Аялал бүрийн өмнө тааламжгүй мэдрэмж төрдөгт би бараг дасчихсан. Газрын зургийг сайн ойлгох болов уу, тэндхийн хүмүүс англиар хэр ярьдаг бол, өгүүллийнхээ гол баатар болгочих хүн олдох болов уу гэхчлэн. Үүнтэй төстэй өөр нэг айдас байдаг нь хүүхэд. Муу ээж болох вий, хүүхдээ хүн шиг өсгөж чадахгүй бол яана, хүүхэддээ хоргодоод аялахаа больчихгүй юмсан гэсээр сүүлийн арван жилийн турш хөнгөн айдастай яваа...

...38 насны төрсөн өдрийнхөө дараахан жирэмсэн болсноо мэдсэн нь надад гэнэтийн мэдээ байлаа. Яг л хаалга хаагдахын өмнөхөн онгоцонд амжиж суусан шиг мэдрэмж төрсөн. Үүнээс хоёр сарын дараа эмчийн өрөөнд, би өөр дотроосоо бяцхан зүрхний цохилт олж сонссон юм.
Яг л ид шид шиг. Даяанчийн урцан Дахь Робинзон Крузо биш байлаа ч, хүн учраас энэ бүхэнтэй зохицохоос аргагүй. Хэрвээ чи жирэмсэн бол хэзээ ч ганцаардахгүй. Ийнхүү өөрийгөө зоригжуулж, ураг есөн сартай болох хүртэл онгоцоор нисэж болно гэсэн эмчийн үгэнд урамшин сүүлийн, маш том аялалд гарахаар зориг шулууддаа. Ахиад нэг, магадгүй хоёр жилийн дотор ийм боломж надад тохиохгүйг мэдэж байв. Тэгээд Талархлын баярын өмнөхөн Монгол руу гараад шидчихлээ. Хүмүүс хэрэггүй гэж анхааруулж байсан ч би өөртөө аль хэдийнэ зөвшөөрөл өгсөн. Жирэмсэн эмэгтэй Монголын говь руу явж байгаа нь, 22 настай бүсгүй Энэтхэгийг ганцаар зорьж буй мэт эрэлхэг санагдсанд адал явдалч аяг маань сэргээд ирэв. Тэгээд бас хожим хүүхдэдээ “Чамайг хэвлийд минь байхад бид дэлхийн диваажин руу яваад ирсэн шүү” гэж хэлэх түүх бүтээх учраас тэр. Монголыг зорих болоход өвлөөс бусад нь намайг ер түгшээсэнгүй. Жуулчлалын улирал нь арав юм уу, арваннэгдүгээр сард дуусдаг гэсэн бөгөөд намайг онгоцонд суухад шөнөдөө -20 хэм байгааг мэдсэн юм. Гэвч би бэлтгэлтэй байлаа. Хэвлий далдлам, өвлийн зузаан өмд, миний хэмжээнээс бараг хоёр размер том дотуур өмд авахаа мартаагүй.

Жирэмсэн үед ер нь л тохь муутай байдаг даа. Эхний хэдэн cap шартсан юм шиг мэдрэмжтэй өглөө бүрийг угтаж, үе үе толгой өвдөж, дотор муухайрч, зурагт харан суухаас бусад үед хачин тогтворгүй болно. Монгол руу нисэх үед азаар энэ бүхэн арилсан ч, оронд нь хэвлийн булчин чангарах шинэ “зовлон” нэмэгдлээ. Хүүхэдтэй бүхий л эмэгтэй энэ тухай хэлдэг юм. Бас анх таргалсан юм шиг харагддаг байсан нь больж, хэн ч харсан жирэмсэн эмэгтэй болоодохов. 14 цаг Бээжин рүү нисэхэд онгоцны үйлчлэгчээс эхлээд зорчигчид хүртэл надад халамж тавьж байсан нь таатай. Явсаар миний зорьсон цэг, Монголд буухад хэдийгээр өглөө болж байсан ч саарал манан битүү татсанаас зэвхий бүрий шиг санагдаж билээ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн, бас утаатай хот юм. Нисэх буудлаас хотын төвийг зорих замдаа жихүүн хүйтэн мэдрэгдэх зуур дэргэдүүр өнгөрөх гэрүүд, Зөвлөлтийн үеийг санагдуулам хуучин барилга, гэрлийн шон, троллейбусны шугам, Буддын сүм хийд, жижиг сад суваргуудыг харж амжив. Хүмүүс нь бие биенээ мөрлөн, хурдан хурдан алхах нь бүдуүлэг гэмээр боловч энэ хүйтэнд үүнээс өөр яах ч билээ гэж бодогдсон. Ирэхээсээ өмнө Монголын тухай мэдээлэл уншсанд уул уурхай дагасан их мөнгөний урсгал бий болж, нүүрс, алт, зэсийн хүдрийн нөөцөөр дэлхийд алдаршсан ч хүмүүсийнх нь гуравны нэг нь уламжлалт аж ахуйгаа эрхлэн, мал хариулж, гэрт унтаж, дулаадахын тулд нүүрс, хог шатаадаг зэргийг дурдсан байсан...

...Теннесийгээс ирсэн залуухан бизнесийн зөвлөх Жексон Кокс намайг тосч авсан бөгөөд тэр энд амьдраад 12 жил болж буй гэнэ. Анхны шөнө тэр намайг хотод замчлаад, дараа өдөр нь жолоочоо явуулж, “Blue Sky” зочид буудлын гаднаас тосож авсан. Буудлын өндөр шилэн барилга хүйтэн тэнгэр дэх аварга загасны сэрвээ шиг үзэгдэнэ. Эндээ бас гоёдсон санагдана. Намайг гэрт нь очиход тэр найзынхаа хамт Бейонсегийн дуу сонсонгоо оргилуун дарс ууж байлаа. Гэр нь цэвэрхэн, орчин үеийн, гэхдээ даруухан маягтай. Бид эндээс гарч Франц хоолны газар оройн зоог барилаа. Би стэйк идсэний учир нь энд далайн хүнс олдоц бас чанар муутайнх. Дараа нь “100 хувь” гэх нэртэй газар орсон нь эндхийн цорын ганц ижил хүйстнүүдийн бар. Тамхины утаа хөшиглөсөн, харанхуй буланд Монголын ижил хүйстнүүдийн дунд суух нь жигтэй санагдаагүй ч бие тавгүйрхэж эхэлсэн учраас үдшийг эрт дуусгав. Өглөө сэрмэгц Кокс руу залган, хувийн эмчийнх нь дугаарыг аваад хэрэв бие гайгүй гэвэл ардын тэмцэгч, байгаль хамгаалагч Ц.Мөнхбаяртай уулзаж, ярилщгага хийхээр төлөвлөсөн. Ё.Бадрал хэмээх залууг би орчуулагчаар хөлсөлсөн байлаа. “Blue skv’’-ийн xүлээх танхимд тэр хоёртой aнх уулзахад Ё.Бадрал жинсэн өмд, битүү захтай ноосон цамцтай, харин тэр Ц.Мөнхбаяр үндэсний дээл, арьсан малгайтай ирсэн нь надад Чингис хаантай хамт латте ууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол “Ланд Ровер” хөлөглөн хүйтэн элсэн дээгүүр туучиж, говийн нүүдэлчид болон нинжа нартай уулзахаар төлөвлөсний өмнөхөн болсон явдал. Ярилцлагын дундуур миний бие дахин чилээрхэхийг Ё.Бадрал гярхай гэгч ажигласан нь түүний эхнэр саяхан төрснийх байж. Намайг жирэмсэн гэдгийг тэрбээр Ц.Мөнхбаярт уламжлахад түүний санаа зовсон нь илт. Үнэндээ би ч бас эмээж эхэлсэн. Оройн уулзалтаа цуцалж, хоол идэх хэрэгтэй гэдгээ мэдэн Япон ресторан оров. Кокс Талархлын баяраар гэрийнхэнтэйгээ уулзахаар явах гэж буйгаа хэлсэн бөгөөд тэр бизнес ангиллын тасалбар захиалж дэмий юманд их мөнгө үрсэндээ гэмшилтэй байгаа нь илт. Энэ үед би нааш ирсэн тухгүй нислэгийнхээ тухай бодов. Коксын найз нь “Чи ямар гүнж биш дээ” хэмээн түүнийг шоолоход энэ надад инээдтэй санагдсангүй. Учир миний дотор ямар нэг юм болоод байгааг би мэдэрч байлаа. Захиалсан хоолоо ирэхээс ч өмнө би ресторанаас гарлаа. Өрөө рүүгээ яаран гүйж, өмдөө тайлан угаалгын өрөөнд явган суусан бөгөөд нөхдөл байдал арваад жилийн өмнө Камбожид аялж байхдаа цусан суулга туссантай ижилхэн байв. Би бохирон сууж байснаа гэнэт л хүйтэн шаланд хацраа наан хөсөр уналаа. Тэр үед юу бодож байснаа санаж байна. “Миний түүхийн хамгийн новшийн үе тохиож байна даа”.

Биеэр минь аймшигт шуурга гүйх мэт болсноо түрхэн зуур би ухаан балартаад сэрэв. Нүдээ нээхэд миний өмнө хэн нэгний гар, хөл хөдөлж байв. Тэр амьд байна. Дотроо би “Энэ ч сайн хэрэг биш шүү” гэж хашгирсан ч нэг талаар сайхан мэдрэмж давхар төрсөн. Хясаан доторх сувд мэт хөөрхөн хүү маань байлаа. Яв ягаан өнгөтэй, бяцханаас бяцхан хүү минь. Түүний минь хайр татам уруул нээгдэж, хаагдаж, нээгдэж, хаагдаж, балчирхан хоолойгоороо шинэ ертөнцөд өөрийгөө тунхаглаж байна. Угаалгын өрөөний хүйтэн шалан дээр би хэр удаан хэвтсэнээ одоо санадаггүй. Гэвч сэтгэл догдолж, ер бишийн тайвширсан байлаа. Хурууд нь, хөлийн хумс нь, хөмсөг хавиас нь гэрэлтэх алтан цацраг, мөрнийх нь гуа энэ бүхэн гайхамшиг. Хүүгээ тэврэн, нүүрэндээ ойртуулахад тэр бүхэлдээ гарт минь багтаж, бяцхан хөл нь тохойны маань хавьцаа унжиж байв. Эх хүн болсноо мэдрэх, хүүгээ харах надад туйлаас тааламжтай байсан. Би хүүгийнхээ зулай дээр үнсэхэд арьс нь яг л торго шиг зөөлөн, энэ дэлхий шиг гоёмсог санагдсан...

... Гэвч маш их цус алдсан нь намайг түгшээж эхлэв. Хүүгээ нэг, угаалгын өрөөгөөр дүүрэн бялхсан цусаа нэг харахад би там, диваажингийн дунд байх шиг л санагдсан. Ийм үед би яг л кинон дээр гардаг шиг зоригтой байх ёстой гэж бодлоо. Хүүгийнхээ хүйг хурдан таслахгүй бол боомилогдох вий гэж айв. Надад хайч алга. Би зориглон, хоёр талаас нь барьж байгаад угз татчихлаа.

Нүдний өмнө хүүгийн маань арьс хөхрөөд ирэв. Би мөлхсөөр утсандаа хүрч, Коксын эмч рүү залгалаа. Есөн сартай жирэмсэн байхдаа эмчгүйгээр, “Blue Sky” зочид буудлын өрөөнд төрчихлөө гэж түүнд хэлэв. Тэр хүү чинь амьгүй байгаа даа гэхэд нь би “Үгүй ээ, тэр амьд байна” хэмээн хариулахдаа зүүн гартаа тэвэрсэн хүү рүүгээ харж байсан юм. Тэр ойлгож байна, гэхдээ хүү чинь удаан амьдрахгүй байх гэж хэлснээ, юу ч гэсэн түргэн тусламж явуулъя хэмээв. Хэрэв хүү маань үхэхгүй байх боломж байгаа л бол би такси бариад явсан ч яахав гэж намайг хэлэхэд тэр энэ тийм ч сайхан санаа биш гэлээ. Утсаа таслаад, би хүүгийнхээ зургийг дарав. Хүү минь ямар ч байсан амьд мэнд, дэлхий дээр ирсэн юм шүү гэдгийг нь батлах гэсэндээ тэр.

Түргэн тусламжийн хоёр эмч хаалга тогшиход би муйхарлахаа болилоо. Нэг нь надад тампон хийхэд би болохгүй гэж бодсон ч, нөхдөл байдал ийм байхад яалтай ч билээ. Эмч надаас согтуу эсэхийг асуухад нь доромжлоод байгаа мэт санагдсан ч “Үгүй, миний сэтгэл зовсон байна” гэв. Түүний туслах булчин руу тарих гэхэд би Монголд ДОХ-ын өвчлөл их шүү дээ гэж түгшсэн ч, юу ч хийж чадахгүй, зөвхөн уйлаад л байлаа. Түргэн тусламжийн машин дахь орон дээр хэвтэхэд мөр далдартал даавуугаар ороон, энэ үед надад цантсан цонхны цаанаас хүйтэн хотын дүр зураг харагдсан. Би тэгэхэд аажмаар солиорч байх шиг ч санагдсан.

Эмнэлэгт ороход хурц гэрлүүд нүднээ туслаа. Эмч хүүг маань надаас аваад явахад би түүн рүүгээ харав. Саяхан мэндэлсэн хүүгээ сүүлчийн удаа харж байгаа гэж тэгэхэд би яаж мэдэх билээ. Би орон дээр, хүү маань надаас хол, тусдаа ширээн дээр байлаа...

...Амьдралд минь урьд өмнө үүн шиг зовлон тохиож байсангүй. Миний буруугаас болж бүх амьдрал минь өөрчлөгдөж, хүүхэдтэй болохыг хүссэн маань ч талаар боллоо. Би өөрийгөө амиа бодсон амьтан гэж, Монголын тэнгэр намайг шийтгэсэн хэмээн бодсон. Би шулам, гэхдээ хүч чадал нь юу ч үгүй шавхагдсан шулам шиг санагдсан. Тэр орой өнгөрч, маргааш өглөө нь эмч намайг маш ховор тохиох савны өвчтэй гэдгийг хэлсэн. Дараа нь энэ тухай олж уншсанаар цусны даралттай, эсвэл архаг хар тамхичин эмэгтэйчүүдэд энэ өвчин тусах магаддал их байдаг гэнэ. Гэвч энэ заримдаа анхны хүүхдээ оройтож төрүүлснээс бас болох талтай. Ямартай ч эмчийн хэлснээр онгоцоор нисэх, зулбах хоёрын хооронд хамаарал байдаггүй аж.

Дараачийн таван өдрийг би зочид буудалдаа өнгөрөөв. Говь руу явахын оронд гэр рүүгээ буцсан нь зөв санаа байж мэдэх ч би энд үлдэхээр шийддээ. Талархлын баяр ч болж, би гэж амьтан буудлын орон дээр зурагт үзэн “Snickers” идээд, хэвтэж байлаа. Цонхны цаана цас орж, Зөвлөлтийн үеийн барилгуудын лавхан дарахыг харж хэсэг зогсов. Гэвч өдрийн ихэнхийг хүүгийнхээ зургийг ширтэж өнгөрөөсөн.

Монголоос буцах болоход надад гунигтай байлаа. Хүүхдээ төрмөгц нүүнэ гэж бодсон байраа буцаалаа. Гэрлэлт маань ч бүтэлгүйтлээ. Хөхнөөс минь сүү гарсаар л байв. Уулзалтын дундуур, метронд, эсвэл орондоо байхдаа гэнэтхэн л маш чангаар цурхиран уйлдаг болов. Уй гашуу биеийн минь бүх нүх сүвээр гарч байна гэж бодож билээ. Хүүгийнхээ зургийг би өдөрт нэг л удаа хардаг болов. Хүмүүс надтай “Чамд тохиолдсон явдалд харамсаж байна” хэмээн наминчлангүй хэлдэг болсон. Надад тэдэнтэй хуваалцах аяллын дурсамж, Монголын тухай сэтгэгдэл юу ч байхгүй. Харин, үнэн гэвэл би арван минутын турш хүүгийнхээ ээж байсан юм шүү.

Орчуулсан Т.Жигүүр
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • saka (202.179.20.156)
    buzartai ***** we
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    13 цаг 28 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 41 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    14 цаг 28 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 40 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 49 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 57 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 цаг 1 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    15 цаг 2 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    15 цаг 3 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    16 цаг 25 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 47 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 51 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    18 цаг 35 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    20 цаг 22 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    20 цаг 33 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 57 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    21 цаг 1 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    21 цаг 8 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    21 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    21 цаг 16 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК