2013 оны гуравдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө СБД-ийн 14 хороо 7 буудлын “Хүсэл” төвийн нэгдүгээр давхрын Ломбардны вакум цонхыг эвдэн хулгайч орж их хэмжээний алт, монетан эдлэлүүдийг хулгайлжээ. Мөн энэ өдөр СБД-ийн 15-р хороо ДД-ын 24-261 тоотын Хан-Эрдэнэ дэлгүүрийн ломбардны хаалгыг нь эвдлэн хулгайч орж гар утас, цахилгаан бараануудыг хулгайлжээ. Эдгээр алдагдсан эд зүйлс болоод хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Түүнчлэн энэ хэргийг харсан гэрч байвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй байна.


Д.Ундрах /24tsag.mn/