
Баярын өдрүүд ойртохтой зэрэгцэн иргэдийн худалдан авалт нэмэгдэхийн хирээр амар хялбар аргаар олз хайгчдын боломжит үе ирдэг гэхэд хилсдэхгүй. Иргэд хараа хяналтгүй газар машин тэргээ удаан хугацаанд орхиж явснаар автомашинаасаа эд зүйлээ алдах, хучлага, дугуй зэрэг эд ангиа алдах зэргээр хохирч байна.
Иймд баярын өдрүүдэд ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэн, хялбар аргаар олз олохыг хүсэгчдэд эд хөрөнгөө алдахаас болгоомжлохыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/