Дорноговь аймгийн прокурорын газар, Сум дундын прокурорын газартай хамтран 2013 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлыг Замын-Үүд дахь сум дундын прокурорын газарт хийсэн байна. Тайлангийн хурлаар 2013 оны ажилдаа дүгнэлт хийж, прокурорын хяналтын ажилд гарсан алдаа оноогоо ярилцаж, цаашид 2014 онд прокуророос хийх ажлын бодлого чиглэлээ тодорхойлж санал, бодлоо солилцсон байна.Тайлангаас харахад өнгөрсөн оны байдлаар тус аймгийн хэмжээнд гарсан хэрэг зөрчил урьд оныхоос 4.0 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
Түүнчлэн тайлангийн хурлын үеэр аймгийн прокурор, сум дундын ахлах прокурорууд аймаг, сум дундын прокурорын газрын үйл ажиллагаа болон 2013 оны аймгийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдлын талаар орон нутгийн телевизэд ярилцлага өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































