Өнөөдөр “Үндэсний супер лиг” эртний хүчирхэг өрсөлдөгчид болох Увс Эрдэнэдрийлинг Ригс, Сүхбаатар СБЛ Хасын Хүлэгүүд багуудын тоглолтоор эхэлнэ. Хоёр баг одоогийн байдлаар плэй оффын байрлалд амжилтаараа эрэмбэлэгдэж байгаа боловч энэ тойрогт хэрхэн тоглохоос хамаарч плэйоффт орох эсэх нь шийдэгдэх тул гал гарсан тэмцэл болох нь ойлгомжтой. Ригс багт 2.03см өндөртэй гурван номерын байрлал буюу довтлогчийн байрлалд тоглодог залууг легионер тамирчин авсан.Дараагийн тоглолт даваа гарагт лигийг тэргүүлэгч Дорнод Танан Гарьдтай маш сайхан тоглолтыг үзүүлсэн боловч сүүлийн мөчид харамсалтай ялагдал хүлээсэн Баянзүрх Их Өргөө Аравтууд баг, УБ Альянс Тэх Харцага багтай тоглоно. Баянзүрх Их Өргөө Аравтууд баг ямар ч багтай энэ тэнцүү өрсөлдөж, буулган авах өндөр нөөц бололцоо, чадвартай баг гэдгээ өнгөрсөн тоглолтонд харуулсан. Тэд өнөөдөр алдаагаа засч плэйоффын байрлалын төлөөх тэмцэлээ үргэлжлүүлэх үү гэдэг сонирхолтой байна. Харцага багийн фэнүүдэд дуулгахад багийн ахлагч Б.Одбаяр өнөөдрийн тоглолтонд бэртлээсээ эргэн ирнэ.




















































