
УИХ-ын дарга З.Энхболд улсын болон аймгийн сайн малчдад шагнал гардуулахаар орон нутгийг зорьсон байна. Тэрээр Сар шинийн баярын өмнө малчдыг урамшуулдаг уламжлал ёсоор энэ удаа Өвөрхангай аймгийг зорьж, малчидтай уулзахаар болжээ. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр хоног Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзан, орон нутгийн ажил байдалтай танилцах юм байна. Д.Эрдэнэбат даргын хувьд аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд санаачлага гаргах хэрэгтэй байгааг иргэдэд ойлгуулахын төлөө ажиллах ажээ.