зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ССАЖЯ-ы ТНБД П.Алтангэрэлийг АТГ дуудаж, газрын дарга нь ажлаа өглөө

2014-1-27
0
ЖИРГЭХ
ССАЖЯ ороо бусгаа байна. Тус яамны газрын дарга Төрийн нарийн бичгийн даргатайгаа "дайн" зарлаж тэрхүү тулаан чухам хаашаа эргэх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байгаа юм.
Untitled-1    ССАЖЯ ороо бусгаа байна. Тус яамны газрын дарга Төрийн нарийн бичгийн даргатайгаа "дайн" зарлаж тэрхүү тулаан чухам хаашаа эргэх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байгаа юм.

Тулааныг олон нийтэд ил болгосон хүн бол тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Оргил. Тэрээр яамандаа болж буй  тулааныг хэвлэлийнхэнд анх зарлаж өөрөө ажлаа өгөхөө мэдэгдсэн.

Алдарт Холливүүдэд жүжигчний мэргэжил эзэмшсэн түүнийг кино урлагт амиа тавьдаг гэдгийг олон хүн мэднэ. Гэтэл өөрийнх нь санаачилсан сумдад кинотеатр байгуулах төслийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл зогсонги байдалд оруулсан юм байх.  Ямар сайндаа л  “Ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа учир ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр сонголт алга. Төрийн алба гэж үнэхээр инээдтэй байдаг юм байна” хэмээн гомдох тунихыг хослуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийх вэ дээ. Ингээд ч зогсохгүй П.Алтангэрэл хууль зөрчин төрсөн хүүдээ тендер авч өгсөн тухай баримтыг ч нийтэд дэлгэсэн юм.

Түүнчлэн Н.Оргил дарга өөрийг нь гүтгэсэн хэд хэдэн мэдээлэл гарсныг Төрийн нарийн нь өөрийн баруун гартай нийлж хийсэн "далд явуулга" гэж үзэж байгаа. Үүнийх нь хариу цохилт болгож тэрээр төрийн албыг төрлийн алба болгоод байгаа хүмүүсийн тухай баримт бүхий мэдээллийг удахгүй дэлгэх юм гэсэн.

АТГ-т шалгуулахадаа тулсан мөнөөх Төрийн нарийн энэ бүхнийг зүгээр өнгөрөөж түвдсэнгүй. Нөгөөдөр өдөр нь л “Худлаа...” гээд босоод ирэх нь тэр. Ингэхдээ П.Алтангэрэл хуучин БСШУЯ тендер зарлах үед түүний хүү оролцоод шалгарсан, тэр нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад яам салсны дараа өөрийнх яаманд ирсэн болохыг учирлажээ.

Харин энэхүү дайныг эхлүүлэхэд гол нөлөө үзүүлсэн мөнөөх сумдын кино театрыг нь "Тэнгис, Өргөөд гаргаж байгаа киног сумын иргэд үзэж чадах юм бол энэ төслийг цааш нь үргэлжлүүлнэ" гээд хэлчихэж. Энэ нь Н.Оргилд аягүйхэн байвал төслийг чинь зогсооно  гэдэгтэй адилхан сонсогдсон байх гэдгийг  ч П.Алтангэрэл нуугаагүй. Бас болоогүй ээ "Уг нь би Н.Оргилд чадах чинээгээрээ тусалж ирсэн хүн шүү дээ" гэж "зусардаад" амжсан.

П.Алтангэрэлийнхээр бол Н.Оргил өөрт тусалж явсан "сайн" хүнийг зүгээр байхад нь хэвлэлээр гүжирдээд яваа юм байх. Ямартай ч Н.Оргил  дарга ажлаа өгдөгөөрөө өгч орыг нь залгах хүнийг Төрийн албаны зөвлөл дээр сонгон шалгаруулаад эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн хүртэл байж үзсэн хашир "анжгай" цэл залуухан газрын даргаа замаасаа холдуулсан түүх энэ гэлтэй.

Сайд нь хоёр тамирчны хувцаснаас болж түмэнд элдвээрээ дуудуулж суухад Төрийн нарийн, газрын дарга нар нь хэрэлдэж уралцаад нэг нь ажилгүй болчихлоо. Ийм л "халуухан" үйл явдал ССАЖЯ-нд ид өрнөж байна. Хэрэв Н.Оргил хэлсэндээ хүрч яамныхаа бузар булайг дахин дэлгээд эхэлбэл байдал нэлээд ширүүсэх нь ойлгомжтой боллоо.

А.Анар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Шалгаач (182.160.6.205)
    Оргилын хүсэлтийг ёсоор болгосон асуудлыг нь шалгаач ээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэж өөрийгээ илчилчихсэн юм биш үү. Тэр тендерт нь лав Оргил ороогүй, гэрээ байгуулаагүй, Санхүүжилт олгоогүй. Бүгдийг Алтангэрэл өөрөө хийдэг юм шүү дээ. Яам даяараа П.Алтангэрэл, П. Алтан-Од нарын үнэн нүүр царайг мэдэж, харж, горьдож байгаа шүү. АТГ-д л найдаж байна даа. Хоосон толгой зайлаарай.
    2014 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.189.56)
    гэр бүлээ төвхнүүлээгүй сайдын аппарат ойлгомжтой.
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
  • Altai (76.100.54.189)
    Eezgii aytai arzgar aimgiin darga baihdaa ih idsen said ni terniig meddeg gevch namin tomilgoo yaltai bilee. Turiin albig turliin alba bolgoson saodin duu ni huuliin heltsee ballaj umaa mdehgui baigaa surag duuldsan
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.194.114.131)
    ORGIL NI SNUDARGA XUN SNIG SANAGDSAN
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Гэр булийн бизнес (112.72.13.133)
    АН ийм хулгайч луйварчин хэрэгтэй.Намдаа тендер авч өгдөг.Харин Оргил бол ичих нүүртэй учраас тендер луйвардаж чадахгүй.Бас хулгай хийсэн ч П.Алтэнгэрэл хамгаалах прокурор эхнэр байхгүй. Гэр бүлийн ажлын хуваарь тодорхой аав нь тендер авч өгнө,ээж нь хамгаалагчаар ажиллана, хүү нь халтуур хийж чанаргүй барилга нэгээр бишээ хэд ч юм нэмэгдэнэ.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • би (182.160.41.28)
    Тэр олимпийнхны хувцасыг бас Алтэнгэрэл хийлгэсэн ш тэй. Өөр шигээ юм хийдэг энэ нөхрийг соёлын яамны нүүр царай болгохоо болимоор юм Дотор нь хүртэл царай шигээ одоо бүр үйлдэл нь харласан юм гээч. Сайдаа орилоос гадна шударга хүмүүс халагдсан ш тэй. Таны авсан хүнээс хүн үлдсэн билүү.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Orgiliin zahialgat yvuullaga bn. odoo boliochee Orgiloo zugeer l tsaashaa yvtsan baidaa
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.194.129)
    Altangereliin mungu idsen n unen bol Orgil yamar baih n hamaagui. Altangerel ulairsan nuhur gej duuldsan. Unen baij
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    ажлаас нь х*****
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • eeeee (213.166.199.66)
    Ovor hangaid ulaan tsagaan tender budliulj bsan gar chin yasan deesheee zalraa ve
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • ali ali ni (103.26.193.13)
    orgil bol bur hudlaa ajil hiij hunii ug sonsoj medehgui uneheer teneg shuu dee toriin nariin chini hashir yu hiihee medne yaj mongo tsohihoo ch medne shuu dee
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.34.169)
    Энэ Алтангэрэл Дорнодод баахан хор найруулдаг байсан. төрсөн нутаг Өвөрхангайдаа мөн адил барилгын тендерийг дүү Хосбаяртаа байнга авч өгдөг ш дээ
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.41.220)
    алтангэрэл гэж арзгар царай шигээ луйварчин юмаа. энэ луйварчинг шалгах хэрэгтэй.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Ã.Áàíæàà (202.179.10.94)
    ªíºº öàãèéí òºðèéí àëáà, òºðèéí àëáàí õààã÷èä ãýæ ÿìàð õºãèéí þì áàéäàã ãýäãèéã íýã ÷ ãýñýí ñýòãýë çºâ çàëóó áèåýð ¿çýýä ãàð÷. Áóñäàäàà ÿìàð áàéäãèéã îéëãóóëæ ýíý çàâààí òîãòîëöîîíîîñ õ¿ðäàí ñàëãàõ íü ìîíãîëîî ãýñýí ñýòãýëòýé çàëóó õ¿í á¿ðèéí ¿¿ðýã ø¿¿? Îðãèë îî.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зэд (103.10.23.193)
    Оргилын зөв. Төрийн алба ямар хөгийн байдаг юм бэ гэдгийг Оргил шиг шинээр орсон хүн бүр хэлдэг боловч эсэргүүцэх биш аялдан дагаж зохицохыг боддог нь олон байгаа. Оргил үүнийг тэвчээгүй үнэнийг нь гаргаж тавиад ажлаа өгчээ. Урлагт ойр явдаг хүмүүс өөртөө итгэлтэй байдгийг харуулж байна.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.41.18)
    ардчилсан намынхан хоорондоо зодолдож булхайгаа өөрсдөө дэлгэж эхэллээ.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.47.174)
    Yooyoo orgiloo odoo bolichihol do. Chi hervee shalgaltandaa hun shig beldeed davchihval hen ch yu ch gehgui biz de. Yaj ajilladagiig chini olon hun medej bga sh de. Ingej aimaar ulaan tsaim tsarailj bolj bgamuudaa. Chi turiin alband ajillah bsan yum bol turiin alban haagch shig bie avch yavah heregtei. Nadad Altangerel yamar bsan, ter huniig omooorh yamar ch husel alga. Geendee ch goondoo l bh. Gehdee l chinii huvid bol ooriin buruug orooloos haij bga chini ineedtei sanagdaj bn. Chi ter hiisen gej yariad bga olon ajluudiinhaa heded ni gar bie oroltsloo doo bas sain bodooroi do.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • zov (103.26.194.199)
    zov .toriin alba chadvargui dulduich dolignuur xumuuseer duuren bolson shde.zaluu hund hiih ajil yu mundah ve amjilt husie
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    ene altangerel bol mash uiwaagvi hvn shvv dee
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • irgen (103.26.194.51)
    Altangerel gej uvaigui gar daa
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (202.70.46.205)
    Orgiliin zuv sh dee
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • bataar (203.194.115.8)
    NOTOI YAAM DA
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    Оргилийн зөв гэсэн. Алтангэрэл хэзээний бүтэхгүй амьтан даа
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
    • соёл урлагийг оргил үнхээр авч яваж чадахгүй байгаа шүү дээ урлагийн бид бүр залхаж бна
      2014 оны 01 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    2 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    2 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    3 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    3 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    4 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    4 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    4 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    4 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    5 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    6 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    7 цаг 2 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    7 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    9 цаг 34 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    9 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 8 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    10 цаг 12 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    10 цаг 20 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    10 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    10 цаг 27 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК