
Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Их Сургуулийн замын урд талд авто зогсоол барих төслийн “Зураг төсөл боловсруулах – Барих – Өмчлөх - Ашиглах” төрлийн Концесс олгох уралдаант шалгаруулалт зарлажээ.
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн 2 үе шаттайгаар Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.