зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хайдав гуай нь, Хайдав гуайтайгаа л амьдарч байна даа

2014-1-27
0
ЖИРГЭХ

хайдавМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, дуурийн дуучин Гонгорын ХАЙДАВТАЙ ярилцлаа.

-Монголын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болно. Та цагаан сараа яаж тэмдэглэдэг вэ. “Орос” Хайдав гэдэг болохоор энэ баярыг яаж тэмдэглэн өнгөрүүлдэг нь манай уншигчдад сонин байж магадгүй?

-Хүннүгийн үеэс тэмдэглээд сурчихсан болохоор аргагүй сайхан баяр даа. Тэр үеийн цагаан сар мал сүрэг, хүн зонгүй л баярлаж байх шиг санагддаг сан. Миний хувьд цагаан сарыг хүн болж мэдээ орсон цагаасаа мэдэрч өссөн дөө. Би чинь Ардын хувьсгал ялаад удаагүй байхад төрсөн юм гэдэг. 1926 оных. Хөдөө говьд өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг сайхан болдог байлаа. Цагаан сараар би тэнгэр их шинждэг хүүхэд байв. Яагаад ч юм энэ зан маань одоо хүртэл надад бий. Шинийн нэгний өглөө тэнгэр шинждэг хэвээрээ л байна. Энэ магадгүй монгол хүний өвөрмөц сэтгэлгээний онцлог байх. “Орос” Хайдав гэдэг чинь миний хоч юм. Ийм хочтой болохоор хүмүүс намайг цагаан сар тэмдэглэдэггүй гэж боддог байх. Харин ч би эсрэгээрээ. Энэ өдөр бас ээжийгээ дурсах дуртай.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Ээжийгээ үргэлж санадаг болохоор гавьяат жүжигчин А.Долгор гуайгаас “Аргалд явсан ижий” дууг нь дуулах зөвшөөрөл авч байсан гэж сонсч байсан юм байна?


-Сайхан асуулт байна. Сэтгэл их хөдөлж байна. (нүд нь илт сэргэж ихэд баярлаж харагдсан) Өдий  насанд ээжийн маань тухай асууж, ямар улс энэ эх орны эзэд байсан бэ гэдгийг сонирхоно гэдэг үүх түүхээ мартахгүй байна гэсэн үг шүү,  охин минь. Миний ээж сайхан хоолойтой, моринд эрдүү ажилсаг хүн байсныг Дундговь аймгийн Дэлгэрхангайнхан шагшдаг юм.
Нутгийнхан нь ээжийг Мээм гэж авгайлдаг байсан. Ээж минь жинхэнэ монгол эх, журамт эх байсан . Ээжийгээ их санана аа. Одоо ч гэсэн. Тэгээд гавьяат Долгороос  (өөрийнх нь шавь) “Аргалд явсан ижий” дууг чинь дуулж болох уу гэж зөвшөөрөл хүсч гуйсан юм. Долгор маань тэгэлгүй яахав дээ, багш минь та дуул, дуул гэсэн. Ингээд л ээжийгээ санах бүртээ энэ дууг дуулж тайвширдаг юм.

-Та ээжийнхээ талаар ярьж болно  шүү дээ?

-Баярлалаа. Хайдав гуай нь жаахан түүх ярьж өгье. Гамингийн үед аав ээж хоёр минь үр хүүхдийнхээ заримыг нь алдаж, айлд өргүүлсэн байдаг. Аав минь гамингийн үед морин дэл дээр дарцагласан хийморьтой хүн байсан. Би авга талаасаа бух Минжүүр, хар Минжүүр гэдэг хүмүүсийн ургийн хүн. Бух гэдэг нь мундаг лам, хар гэдэг нь төрийн хар хүн байж. Ийм л удам судартай юм. Ээж минь залуу насандаа ихэд зовж зүдэрсэн гэдэг. Ээж минь өөрт тохиолдсон зовлонг яаж давж гарсан юм бол доо гэж одоо хэрнээ бодогддог.  Миний дээд талын эгчийг дэрсэн дунд төрүүлчихээд чулуугаар хүйг нь огтлон хормойдоо боож аваад арагтай аргалаа орхилгүй үүрээд ирсэн байгаа юм. Ингээд бодохоор монгол эх хүн гэдэг ямар байна вэ. Тэр үед аав уурлаад, “Даанч дээ юу гэсэн үг вэ, ядаж арагтай аргалаа орхичихоод ирэхгүй” гэсэн чинь ээж “Сүүлд нь олдохгүй шүү дээ тэр олон дэрсэнд. Тэгээд л аваад ирсэн юм” гээд инээж байсан гэдэг.

-Үнэхээр сэтгэл хөдөлмөөр гайхалтай түүх байна.

-Ийм сайхан монгол эхтэй болохоор би ээжээрээ үргэлж бахархаж, дурсч явдаг. Үнэхээр хатуужилтай, эрүүл  бие, саруул  ухаантай хүн байсан юм.

-Та есөн хүүхдийн хэд дэх нь вэ?

-Есөн хүүхдийн отгон нь, одоо ганцаараа. Арван хэд хүртлээ мээмнээс салаагүй. (инээв) Энэ хугацаанд хэчнээн юм үзэв дээ. Урлаг соёлын буянаар гадаадын гуч гаруй орныг үзлээ, Монголын сонгодог урлагийг өөрийн чадлаар таниулж явлаа.  Олон театрын тайзан дээр Пүрэвдорж гуай, Загдсүрэн гуайтайгаа хамт гарлаа. Миний анд, алтан үеийн хэдэн нөхөртэйгөө хаа л бол хамт явж байсан. Алтан үеийн уран бүтээлчдээс Цогзолмаа гуай надад их тус болж байлаа. Эргээд бодоод байхад туулж өнгөрүүлсэн амьдрал, цаг хугацаа миний хувьд олон ч зүйлийг авчирч, багагүй ухааныг хайрласан юм шүү.

-Та одоо ганцаараа  амьдарч байгаа гэлээ. Та хүү Сэргэлэнгээ одоо хүртэл хайж байгаа гэсэн нь олон хүний сэтгэлийн учгийг хөндсөн.

-Хайдав гуай нь Хайдавтайгаа л амьдарч байна даа. Арваннэгдүгээр хороололд арван найман метр квадрат байрандаа алдарт Хайдав нь авьяаст Хайдавтаа хоол ундыг нь зэхээд байж байна. Улсаас өгсөн гурван өрөө байраа үр хүүхдүүддээ өгөөд ингээд суух болсон.Дал наян жил үр хүүхдүүдээ ч эрхлүүлэн жаргааж чадахгүй, улсын ажил гэж урлагт өөрийгөө золиосоллоо. Нас 90 ч дөхөв.Би өндөр насаллаа гэж тоодог ч үгүй. Одоо л гэхэд ханиадтай мөртлөө ажлаа хийгээд байж байна. Нас бол тоо юм. Манай удамд 120 хүрсэн хүн бий. Би тэр хавьд хүрч насална гэж боддог. Том хүү Сэргэлэн маань яваад ор сураггүй бүтэн дөрвөн жил боллоо. Муу хүүгээ их санах юм. “Сэргэлэн бага насаа дуулж явнаа, би” дуу нь хүүг маань надад орлож байна. Миний хүү мянга гаруй дууны аялгуу бичсэн хөгжмийн зохиолч гэдгийг ард түмэн мэдэж байгаа байх. Дөрөв таван жил араас нь харуулдаж сууна, ах нь. (Энэ үеэр хүү Төмөрбаатар нь аав руугаа ярив. Тэрээр хүүтэйгээ дан орос хэлээр ярих бөгөөд утсаа тавихынхаа өмнө “поцелую тебя” хэмээн сэтгэл догдлонгуй өгүүлж байлаа)

-Та хүүгээ сураглаж хүн хард үзүүлэв үү?

-Үзүүлсээн. Нэг мэргэн хүнд үзүүлсэн чинь хүний гарт л байна гэсэн. Хүний гарт гэдэг нь архинд орсон юм уу, эсвэл өөр учир шалтгаан байна уу мэдэхгүй. Гэхдээ амьд байгаа гэсэн  нь ахынх нь сэтгэлийг бага ч болов дэвтээж байна. Би чинь гурван эхнэр авсан хүн. Ууган хүү Сэргэлэн, тэгээд Төмөрбаатар, хүү Баяраа та нар шиг сурвалжлагч. Анхны охин Алтансүх одоо 60 нас хүрч байна. Ариунаа, Ундрал, Ундармаа гээд охид маань бүгд л хүнд хэрэгтэй ажил төрөлтэй хүмүүс бий дээ.

-Таны дуулдаг авьяасыг хүүхдүүдээс чинь хэн нь илүү өвлөж авсан бэ?

-Мэдээж том хүү Сэргэлэн, удаахь хүү Төмөрбаатар маань. Тэд маань миний адил урлагт бие сэтгэлээ зориулсан хүмүүс.  Харин миний дуулдаг авьяас ээжээс минь өвлөгдсөн юм. Ээж минь хээрийн бэлчээрт, найрын хойморт ч дуулж явдаг сайхан дуучин хүн байсан. Би одоо болтол ээжийнхээ дуу хоолойг мартдаггүй. Ээж намайг “миний хүү чинь ээжийгээ наадамд явуулаагүй хүн байгаа юм” гэдэг байв. Наадмаар төрсөн юм билээ. Би дөрөв таван наснаасаа ээжийнхээ дуулахыг сонсоод гүнгэнэж гунгадаг болсон гэнэ лээ. Сүүлд гадаад багш нар намайг Хайдав чи ямар хурдан цээжилдэг юм бэ  гэж гайхдаг байв. Бусдын гурван сард цээжлээгүй зүйлийг би гурван цагт л цээжилдэг байлаа.

-Та ээжийнхээ сайхан дуулдгийг авсан бол харин аавынхаа...?

-Миний аав морин дээл дээр дарцагласан, билэг танхай, хүч тэнхээтэй хөдөөний эр байж. Ямар ч ажлыг шантралгүй хийчихдэг, ан гөрөөнд явсан ч хоосон ирдэггүй. Өтөлсөн хойноо ч гарын бүлтэй хэвээрээ сайхан залуу байсан. Аавыг цаашаа хараад алхаж явахыг нь харсан хүмүүс хорин хэд, гучин хэдтэй юм шиг гэлцдэг сэн. Шүд нь бүрэн, үс нь ганц ч цагаангүй тас хар, нуруу туруу нь жигтэйхэн уян хатан хөдөлгөөнтэй. Юм хийхээрээ барьсан бол дуусгаж санаа нь амардаг зантай. Тэр талаас нь би жаахан авсан талтай. Аавынхаа  тухай нэг нууцыг чамд хэлчих үү.

-Тэг л дээ.


-Манай нутгийн сайн эрчүүдтэй аав нөхөрлөдөг байж. Бага залуудаа шилийн сайн эр болох юм сан гэж боддог байсан юм билээ. Тэгээд зорьсондоо хүрэхийн тулд шилийн сайн эр болж чадаагүй ч гэсэн  шилийн сайн эрийн баруун гар нь болсон гэдэг. Ингэж явахдаа гамингуудыг мориор хөөн, ташуураар нам цохиж явсан говийн зүрх зоригтой, билэг танхай хөх эрчүүдийн нэг болсон байдаг.

-Бөх барилдаж явахдаа  таны ээжийг богтолж авсан гэж  таны ярианаас сонсч байсан юм  байна. Тийм үү?

-Тэр үнэн. Аав хошууны наадамд барилдаж явахдаа ээжийг харчихаад шөнө гэрийнх нь хаяаг ташуураар сөхөж оргуулан хөтөлгөө морьтой зугтаасаар өөрийнхөө нутагт ирж л дээ. Тэгэхэд ээж дөнгөж арван дөрвөн настай байж. Аавын ах дүү, хамаатан садан “Нялх хүүхэд аваад ирдэг, яасан задарсан золиг вэ. Юуны чинь эхнэр” гэж зад загнаад ээжийг насанд хүртэл нь аавыг ойртуулалгүй хоёр жил харж хандаж л дээ. Ээж, аавын садан төрлүүд дээр хүмүүжиж, эгч нарынх нь  хамаг ажлыг хийсээр сүүлдээ тэдний хийж чаддаг болгоныг сурч, жигтэйхэн уран болсон гэдэг юм.

-Хар багаасаа ханилсан болохоор аав, ээж хоёр тань зовлон жаргалыг хамтдаа туулж чаджээ.

-Монгол гэр бүл гэвэл би өөрийнхөө ээж аавын амьдралыг ярьж, түүгээр бахархдаг хүн. Нэг түүх ярьж өгье л дөө. Аав заримдаа хил даваад нутгийнхаа залуустай яваад өгдөг байж. Нэг удаа тэгж явсан хойгуур нь ээж худаг дээр малаа усалж байтал хоёр залуу адуугаа услаад гарна гэж дээрэлхсэн байгаа юм. Тэгэхээр нь “Хүлээж бай, та нар. Би хонио усалж байна. Бод, бог ялгаагүй адилхан цангаж байгаа” гэж. Гэтэл нөгөө хоёр нь ээжийг “Энэ муу чинь их эд байх нь, бариад ав” гэж ноцож гэнэ. Тэгэхээр нь ээж хоёуланг нь барьж хүлчихээд “Цангаж үхэхгүй ээ та нар. Ингээд байж бай” гээд мордсон гэдэг юм. Тэр хоёрыг орхисноо мартаад хоёр хоногийн дараа үхэх гэж байхад нь очиж сулласан гэдэг юм.

-Дээр үеийн хүүмүүсийн амьдралын ухаан  гэж дуусашгүй ундаргатай санагддаг. Та санал нийлэх үү?

-Аав ээжийн амьдралын фиолософи гэж аугаа эд дээ. Үүнтэй хэн ч санал зөрөхгүй байх. Гэхдээ хүний амьдрал гэж дандаа дардан замаар явахгүй ээ. Гэхдээ Хайдав гуай нь боддог юм. Хүн ер нь  ээж аавынхаа л үгэнд орж яв гэж. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь хоёр буурлын минь ач тус. Ээж надад хэлдэг байсан юм. Миний хүү хол зам туулнаа. Өвдөнө, зовно, жаргана. Битгий хэтрүүлж байгаарай. Жаргаж битгий хэтрүүл, сайхан муухайг бүү хэтрүүл, өвдөж битгий хэтрүүл. Чадвал өвдөхгүй явахыг бод.Тэрний төлөө бусдаас суралц. Бусдыг ажиглаж юм сур. Номтой хүн бол гэж захиж сургадаг байв. Өөр олон зүйл ярьдаггүй байсан. Би одоо ч гэсэн хоолоо хэтрүүлдэггүй, юм уусан ч тааруулна. Энэ бол ээжийн минь философи. Энүүгээр нь би одоо хүртэл амьдарч ирсэн.

-Таныг төрийн дээд шагнал авахад ижий тань их баярласан уу. Тэр үед сэрүүн тунгалаг байв уу?

-(Алгаа хавсраад залбирав) 1961 онд гавьяат авахад ижий минь хөл газар хүрэхгүй хүүхэд шиг баярлаж, хөөрч байсан. Түүнээс хойш  ижийгээ бурхны оронд заларсны хойно буюу 16 жилийн дараа 1977 онд Ардын жүжигчин, 2006 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан. Төрдөө мөргөж залбирч явдаг даа.

-Өнөө цагт соёл урлагийн сайхан сургууль төгссөн хэрнээ өөрсдийгөө ч зөв авч явж чаддаггүй залуус  олон болжээ. Өөрөөр хэлбэл, би гэсэн өвчин тусч, биеэ тоох хандлагатай болж сэтгэлгээний боловсролыг суралцаагүй байна.

-Хүнд хамгийн түрүүнд төрөлх ухаан маш чухал хэрэгтэй зүйл байгаа юм. Монгол хүнд бол ийм гайхамшигтай ухаан байгалиасаа хангалттай заяасан. Тиймээс монгол ген гайхамшигтай. Үүнийг дагаад сэтгэл байна. Сэтгэлгүйгээр бүтэх үйл бүтээл энэ орчлонд нэгээхэн ч үгүй. Тэгээд авьяас билэг орно. Авьяас бол эцэг эхээс заяадаг зүйл. Ямар ч төрлийн ажлыг хийж чадаж байгаа бол тэр авьяас. Ухаан, сэтгэл, авьяас гурав байгаа цагт цэвэрлэгч байсан ч амжилтад хүрнэ. Аливаа нэг зүйлийг цэвэрлэлээ гэхэд толь шиг болгоно гэсэн үг. Жишээ болгоод Бямбын Ренчин гуайгаа дурдъя л даа. Оросоор ярихад нь орос хүн атаархмаар, унгараар эрдмийн зэрэг хамгаалсан, арван гурван хэлийг төрөлх хэлнийхээ хэмжээнд эзэмшсэн  хүн байв. Тэр аугаа хүн эрдмээрээ гайхуулж цээжээ дэлдээд байдаггүй, гайхамшигтай даруу сартваахь байлаа. Байснаар барахгүй одоо ч эрдмээрээ мөнхөд амьдарч буй. Ринчен багш сэтгэлийн боловсролыг ягштал мөрддөг хүн байсан учраас сүмбэр уулын чинээ том хэвээр үлдсэн.

-Та одоогийн диплом өвөрлөгчдийг “цавуутай хуудасны эзэд” гэж нэрлэж байсан. Одоо ч тэгж дүгнэж байгаа юу?

-Цавуутай хуудас гэдгийг би хэлээгүй юм. Энэ үг бол аугаа их хөгжмийн зохиолч, удирдаач Ч.Чулууны хэлсэн үг. Тэр маань сэрүүн тунгалаг байхдаа “ Та нарын өвөртөлсөн диплом бол зүгээр л нэг цавуутай хуудас” гэсэн. Энэ үгийг  одоо ч би давтаж хэлмээр байна. Нээрээ ч хэчнээн олон хичээлийн нэр багтсан дипломтой байлаа ч төгс төгөлдөр сураагүй бол цавуутай хуудас л юм даа. Чулууныг маань зарим муу сайн амьтас “Сургууль төгсөөгүй байж яахаараа биднийг удирддаг юм бэ” гэж доромжилдог байсан. Түүн шиг аугаа хүн одоо хэрнээ Монголд төрөөгүй л байна шүү дээ. Нөгөө талаар даруу байх гээд дорой байх гэдэг явдал монголчуудын хувьд гуниг шүү. Нэгэнтээ би хурал дээр “ биеэ тоосон” энэ тэр гэж шүүмжлүүлээд гарч явахад зохиолч Д.Намдаг намайг цонхон дээр дуудаад “Хүн болгоны үгийг гөлөг шиг хүлцэнгүй дагах юм бол чи хэн ч биш болно. Чи өөрийгөө тоохгүй юм бол хэн чамайг тоох юм” гэж билээ.

-Өөрийгөө мэдэрч тооно гэдэг биеэ тоохоос өөр ойлголт байх.

-Хүн ер нь өөрийгөө гэхээсээ илүү бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм болов уу. Хийсэн бүтээснээ бусдад гайхуулахаасаа илүү бусдаас үргэлж суралцаж байх нь чухал. Одоо би 90 нас хүрэх гэж байгаа ч бусдаас, ялангуяа залуучуудаасаа суралцсаар байна. Залуу үетэйгээ зууралдаад л явна гэж боддог. Нас өндөр болсон гээд хүн алдаа гаргахгүй гэж өөртөө итгэх хэрэггүй юм. Үхэн үхтлээ суралцдаг гэсэн нэгэн мэргэн үг байдаг байх аа.

-Одоо танд суралцах зүйл үлдсэн гэж үү?


-Хөдөлмөрийн баатрынхаа шагналыг авчихаад “Урлагийн төлөө илжиг шиг зүтгэж байж авсан” гэж  хэлсэн. Энэ үг тухайн үедээ шүүмжлэл дагуулж байлаа. Зарим хэвлэлийнхэн илжиг энэ тэр гэлээ гэсэн. Үнэндээ бол хэлсэн үг минь үнэн юм. Урлагийн тайзан дээр 60 гаруй жил амьдарсан хүн ийм зэргийн үг хэлж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь би төрдөө, төрийн тэргүүндээ хандаж хэлээгүй. Ердөө миний өнгөрүүлсэн амьдралын үнэн тэр л байсан. Одоо ч гэсэн олон зүйлд суралцмаар санагддаг шүү.

-Та бол хоёр зууны нийгэм дамжин амьдарч байгаа хүн. Өөрөөр хэлбэл, та бидний хувьд амьд түүх юм.


-Маш сайхан үг байна. Хайдав гуай нь үнэхээр амьд түүх байж дуурийн урлагийг хөгжүүлэхэд өөрийн олсон бага мэдлэгээ зориулъя гэж боддог юм. Харамсалтай нь, энэ бүхэн санаснаар болсонгүй. Дуурийн урлагийн түүхийг бичих номондоо намайг оруулаагүй байна лээ. Уг нь би анхдагч нь юм. Гэхдээ гуниж гутарсангүй. Хамгийн гол нь тэр ном нь бүтэхдээ худал түүхээр бичигдэх вий дээ хэмээн санаа зовниж сууна. Дуурийн урлагийн анхдагчдын нэр байхгүй болохоор л санаа зовж байна. Уг нь намайг мэнд сэрүүн байхад асуух зүйл байвал асууж, би хариулж, чадах зүйлээ хэлэх л байлаа. Хувь хүний түүх ч бай, хувьсгалын түүх ч бай болсон үйл явцаараа ялгаран гарсныг л  түүх гэж бичиж үлдээдэг юм шүү дээ.

-Та бид хоёр багагүй зүйлийг ярьж хөөрлөө. Таны мэргэн тунгалаг ухааныг гайхан биширч, тантай уулзсандаа их баярлаж байна. Ирж яваа шинэ ондоо эрүүл энх, урт насалж, олон түмнээ баярлуулж явахыг хүсэн ерөөе.


Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Гонгорын Хайдав гэж  энэ эрхэм хүн үнэхээр эгэлгүй ухаантан ажээ. Цэцэн цэлмэг яриа хөөрөөтэй, аав, ээжийнхээ тухай ярих бүртээ хоолой зангируулж, хүү Сэргэлэнгээ амьд мэнд яваа гэдэгт итгэж, түүний зохиосон дууг өөрөө аялж өгөхөд нь эцэг хүний сэтгэлийн утас эргэн учрах итгэлийн уяа тасраагүй байгааг мэдэрлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • irgen (202.21.106.103)
    ghuxam unendee urd niigmiin ued mongol gedgee martsan dandaa oros duu duuldag mongol gexeesee ighdeg xun baisan odoo shal ondoo bolson baina xamelion
    2014 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ninj (143.176.33.66)
    Hee burhan mini Duuriin teatriin tuuhend Haidav guain ner baihgui geheer ter ymar tuuhiin nom baidag ym , mongo hooson hooson tolgoinuud
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
    • zochin
      Haidav bol duuriin amid arhiv shuu dee,yana daa iim saihan hugshiniig gomdooj bdag yamar aimaar chuluun zurhtenguud be.
      2014 оны 01 сарын 28
  • zochin (180.235.185.155)
    ene aguu huniig gomgooj bgaa ter duuriin teatriinhan icheesee bid taniar baharhdag urt udaan naslaarai
    2014 оны 01 сарын 28 | Хариулах
  • сайхнаа (202.179.11.30)
    дуурь концертийг дуучин гэдэг диплом өвөртөлж ирсэн анхны мэрэгжлийн дуулаач Өөрөөсөө залуу ямарч хүнийг миний хүү гэж дууддаг сайхан хүн дээ танд эрүүл энхийг хүсье
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Bi (180.183.51.65)
    Ene 182 yamar nuhur baina aa. Manaid duuriin urlag bur Bombogor nogoon teatar gej baih ues ehelde um sh dee. Uchirtai gurvan tolgoi duulalt jujig chini manai anhnii duuriin buteel yum daa. Ih zohiolch Natsagdorjiin buteel yum
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (1.11.75.14)
    tep caixan zoxilolch cepgelen xaashaa yabciin be odool medej bna xaidab gayid epvvl enx az japgal xvcii
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • ИРГЭДЭЭС (112.72.13.247)
    АГУУ ДЭЭДЭС МИНЬ ТАНЬЛ МӨРГӨМ ҮҮ БИД ТАНЬД САЙН БҮХНИЙГ ХҮСЬЕ
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Хаана байнаа (112.72.13.133)
    Сэргэлэн чинь хаана явнаа.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.44.96)
    одоо элдэв түүх зохиож бичдэг болсон цаг. 90 онд л анх дуурь бий болсон гэж магадгүй пээ.
    2014 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    9 цаг 47 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 2 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    10 цаг 12 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    10 цаг 32 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    11 цаг 15 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 1 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    13 цаг 5 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    14 цаг 33 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    15 цаг 17 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    15 цаг 40 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    16 цаг 4 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    16 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    16 цаг 35 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    16 цаг 41 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    17 цаг 21 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    17 цаг 44 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    17 цаг 48 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    18 цаг 8 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    18 цаг 16 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    18 цаг 32 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК