УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг 2012 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр
дэвшин сурталчилгаа хийж байхдаа мөнгө тараасан хэрэгт буруутгасан байдаг. Улмаар энэ хэрэг нэг тийш болохгүй өдийг хүрсэн.Гэтэл түүний эхнэр өөр нэгэн хэрэгт холбогдсон тухай шум тарж эхэллээ. Тодруулбал, Н.Хүрэлсүх нарын 12 хүнд холбогдох "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгөөс завшсан хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн эхнэр холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Гэрэл гэх эмэгтэйг албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тэгэхээр гэр бүлээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүдийн тоо ийн нэгээр нэмэгдлээ.
Д.Дуулим





















































Сэтгэгдэл (1)