
Тэгвэл одоогоор нөхцөл байдал ямар байгаа талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Одбаяроос тодруулахад "Шинийн 8-ний нарыг үзэх сайн гэсэн ойлголт манай залуучуудын дунд байдаг. Тиймээс Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байрлах Шилийн богдыг ихээр зорьсоор байна. Тэгвэл энэ чиглэлийг иргэн та чиглэн явах гэж төлөвлөж байгаа бол болихыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Учир нь Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон сумын нутаг дэвсгэрт шүлхий дэгдэж хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ талаар иргэд төдийлөн мэдээлэл бага байгаа учир тус нутгийг зорих нь их байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)