
Өнгөрсөн шөнө Английн Премьер лигийн 25 дугаар тойргийн долоон тоглолт боллоо. Энэ тойргоос бүхний анхааралын төвд байсан тоглолт бол мэдээж хэрэг “Арсенал” vs “Ливерпуль” хоёрын тулаан юм. Тус тоглолт Ливерпулийн “Энфилд” цэнгэлдэхэд болж эзэн баг 5:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Ливерпүүлээс Мартин Шкртел, Рахеем Стерлинг нар тус бүр хоёр гоол, Даниал Старриж нэг гоолыг оруулсан бол “Их буучид” –аас нэр төрийн цорын ганц гоолыг Микэл Артета хийжээ.