
Замын-Үүдийн боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Тодруулбал Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчилгээний өрөөнд 131 ширхэг тарваганы, 11 ширхэг үнэгний, дөрвөн ширхэг хярсны арьсыг нуусан байжээ. Хэргийг шалгахад тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар дээрх арьснуудыг нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан нь илэрчээ.
Д.Дуулим