“Цэвэр агаар” сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өчигдрөөс эхэлсэн. Улмаар өнөөдөр шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл шүүх хурлын явцын талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Шүүх хурал цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэйгээр болж байна. Өнөөдөр 14.00 цагт түр завсарлаад одоо үргэлжилж байна" гэв.Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Энэ хэрэгт “Цэвэр агаар” сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр тооцоод байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)