
Сар шиний барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж Улсын гарьд Б.Гончигдамбад өвдөг шороодсоныхоо дараа зүүн мөр, тохойн үеийн орчимд хөшиж бүх сонирхогчдыг ихэд бухимдуулсан. Хэдийгээр Ц.Содномдорж харцага өөрийн фээсбүүк хуудсаар дамжуулж олон түмнээс уучлал хүссэн ч үндсэний бөхийн холбоо дээрхи асуудлыг авч хэлэлцээд түүний барилдах эрхийг дөрвөн сараар хасах шийдвэр гаргажээ. Гэвч энэ шийтгэвэр нь үр дүнтэй хариуцлагын хэлбэр биш гэж зарим хүмүүс үзэж байна. Учир нь Ц.Содномдорж харцага Улсын баяр наадмаар зодоглох болохоор наана нь зохиогдох жижиг барилдаануудад оролцохгүй байх нь төдийлөн сонин зүйл биш юм.
Сэтгэгдэл (8)